Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Засгийн газарт хамтрах асуудлыг шууд шийдэх боломжгүй
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцжээ.

Хуралдааны мэдээллийг бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар хийв. Бүлгийн хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс МАН-д ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах саналыг хэлэлцэв. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Бүлгийн хурлаар энэ асуудлыг шууд шийдэх боломжгүй. Намын дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Бага хурлаас эцсийн шийдвэр гарна" гэлээ.

Уг саналтай холбогдуулж МАН-ын бүлгээс Су.Батболд гишүүнээр ахлуулсан Ө.Энхтүвшин, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Энэхүү ажлын хэсэг нь Засгийн газарт хамтарсан тохиолдолд ямар асуудлыг шийдэх, бүтэц, бүрэлдэхүүнээ яаж өөрчлөх, хууль эрх зүйн орчны хүрээнд эдийн засгийн ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг тодорхой болгож намын бүлэг, Удирдах зөвлөл, Бага хуралд оруулах үүрэг хүлээжээ.

Мөн бүлгийн хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 90 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг хэлэлцсэн байна. Гэхдээ уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Эл хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих дөрвөн зээлийн төслийн нөхцөл нь өмнөхөөсөө муудсан, хугацаа нь богиноссон, хүү нь нэмэгдсэн учраас зориулалт болон Монгол Улсад наалдах үр өгөөжийг нь илүү тодорхой болгох шаардлагатай гэж гишүүд үзэж, хойшлуулахаар тогтов. Ингэхдээ Монгол Улсын гаднаас авсан өр зээлийн хэмжээ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн. Нөгөө талаар холбогдох байгууллагууд өрийн хэмжээ, босгыг өөр өөрөөр тайлбарладаг учраас өрийн тодорхойлолтыг нэгдсэн нэг аргачлал, тогтсон тоотой болгох нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсэг байгуулахаар боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан