УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Хар тамхины наймааны золиос болох нь ихэссэн болохыг анхааруулж байна
Манай Улсын иргэд сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд янз бүрийн шугамаар зорчих нь ихэссэн. Энэ нь манай иргэдийн соёл, ахуй амьдралд эергээр нөлөөлж байгаа сайн талтай боловч үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хууль бус үйл ажиллагаа болох хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэнд санаатай болон санамсаргүй байдлаар оролцож, гэмт хэргийн золиос болох явдал ихсэж байна.
Иймд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэнд өртөхгүй байхыг Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. Үүнд:
1.Иргэн та бусдын дайвар ачааг гаалиар тээвэрлэснээр санаатай болон санамсаргүй байдлаар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгч болж болзошгүй тул гадаад улс, ялангуяа БНХАУ, БНСУ, Сингапур, Малайз, Макао, ОХУ, АНУ, Европын холбооны улс оронд зорчихдоо бусдын дайвар ачаа тээшийг аль болох авахгүй байх. Авсан тохиолдолд доторх зүйлсийг сайтар шалгаж, үзэх.
2. Түр болон удаан хугацаагаар зорчиж буй улсынхаа хууль тогтоомжийн талаар ойлголттой байх. Тухайлбал, БНХАУ-ын хувьд 50 грамм буюу түүнээс дээш хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, хадгалж байсан нь тогтоогдсон тохиолдолд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялтай байдаг.
3. Төрөл садан, найз нөхөд, танил хүмүүс тань хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг, хэрэглэж үзэхийг сонирхож байвал түүний хор хөнөөлийн талаар ойлгуулж, анхааруулах.
Хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг:
Хар тамхи нь төв мэдрэлийн системийг өдөөгч үйлчилгээтэй бөгөөд хэрэглэсэн хүн сэтгэцийн өвөрмөц үйлчлэлд нь татагдан, маш хурдан хугацаанд түүний хамааралд орж, дахин хэрэглэсээр дон тусдаг. Удаан хугацааны хэрэглээний дүнд турж эцэж, арьс шаргалтаж, идээт бижрүүнүүд гарч, судасны хана хатуурч, цусны бөөмөнд бижрүү үүсч, нойргүйтэж, ядаргаа, стресст орж, бэлгийн сулралд ордог. Мөн сэтгэхүйн чадвар нь эрүүл хүнийхээс доогуур түвшинд хүрч, эцсийн дүн шууд үхэлд хүргэдэг.
Манай Улсын иргэд сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд янз бүрийн шугамаар зорчих нь ихэссэн. Энэ нь манай иргэдийн соёл, ахуй амьдралд эергээр нөлөөлж байгаа сайн талтай боловч үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хууль бус үйл ажиллагаа болох хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэнд санаатай болон санамсаргүй байдлаар оролцож, гэмт хэргийн золиос болох явдал ихсэж байна.Иймд хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтэнд өртөхгүй байхыг Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. Үүнд:

0 Сэтгэгдэл