Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Цэвэрлэх байгууламжаас болж Туул голын бохирдол эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хэмжээнд хүрчээ

-Туул гол Сонгины гүүрийн ойролцоо гэдэсний бүлгийн савханцарын тоогоор хамгийн их бохирдолтой гарчээ-

Мэргэжлийн хяналтын байгууллагаас  аймаг, нийслэлийн  ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж 35, шинээр угсрагдаж байгаа гурван цэвэрлэх байгууламжийг шалгажээ. Хот хөдөөд үйл ажиллагаа явуулж буй дээрх цэвэрлэх байгууламжуудаас онц үнэлгээ авсан нэг ч газар байхгүй гэхэд болно. Шалгалтын үеэр ч нэлээд олон зөрчил дутагдал илэрсэн аж. Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа хангалтгүй байна гэдэг нь суурин газрын иргэдэд ихээхэн уршигтай гэхэд буруудахгүй. Наандаж хэрэглээний цэвэр ус, ойр орчмын хөрс нянгаар бохирлогдож, өвчлөл нэмэгдүүлэх сөрөг талтай.  Тухайлбал, Төв цэвэрлэх байгууламжид ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Итали, Франц, зэрэг улс орнуудад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг хольж суурилуулсан нь хоорондоо уялдаа холбоо муутай, эвдрэл гэмтэл ихтэй, эвдэрсэн үед сэлбэг материалын олдоц муутай, мөн тунгаагуур элс баригч  аэротик зэрэг байгууламжуудын төмөр болон бетон эдлэл  зэвэрч унасан зэрэг нь хүчин чадлыг бууруулах, технологийн горим алдагдах нөхцлийг бүрдүүлж, хэвийн найдвартай ажиллагааг алдагдуулсаад байгаа аж. Аймаг орон нутгийн /Булган, Дорноговь, Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-сүмбэр зэрэг/ ихэнхи цэвэрлэх байгууламжууд нь 1970-1990 оны үед  баригдсан, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан гэнэ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжууд цэвэршүүлсэн бохир усаа Туул голд нийлүүлдэг учраас  “Уу” булангаас Төв аймгийн Алтанбулаг сум хүртэл нийт найман цэгээс авсан шинжилгээгээр цэвэршүүлсэн бохир ус нийлж буй Сонгинын гүүрийн ойролцоо исэлдэх чанар, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, шим бохирдлын үзүүлэлтүүд, гэдэсний бүлгийн савханцрын тоогоор их бохирдолттой ангилалд хамаарч байна. Харин аймгууд  бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэршүүлсэн бохир усыг хөрсөнд шингээх байдлаар хаядаг. Аймгуудын цэвэрлэх байгууламжийн ойролцоох хөрсөнд хийсэн нян судлалын шинжилгээгээр 72.7%-д их бохирдолттой, 27.2%-д дунд зэргийн бохирдолттой ангилалд хамаарчээ.
Эрсдэлийн тухайд  38 цэвэрлэх байгууламжийн 59% нь их, 36.4% нь дунд, 4.6% нь бага эрсэлтэй хэмээн дүгнэжээ.

Хяналт шинжилгээнд хамрагдсан цэвэрлэх байгууламжуудын 64.3% нь механик цэвэрлэгээ хийдэг, дотоодын хяналт хангалтгүй, хүчин чадлаас илүү бохир усыг хүлээн авч цэвэрлэдэг, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг, техник технологи, тоног төхөөрөмжүүд нь хуучирч муудсан, сэлбэг материалын олдоц муу зэрэг нь ашиглалтын  үед хүндрэл учруулж байгаагаас цэвэрлэгээний үр дүн стандартын шаардлага хангахгүй  байна хэмээн хяналтын мэргэжилтнүүд үзсэн байна. Нийслэлд арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн техник технологийн хүчин чадлаас хамаарч стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэж чадахгүй бохир ус төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлж байгаа нь төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшинд нөлөөлж байна хэмээн үзжээ. Мөн Нийслэл болон аймгуудын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжуудийн цэвэрлэгээний үр дүн хангалтгүй байгаагаас нийслэлд Туул голын усны бохирдолын түвшин нэмэгдэж байгаа ба аймгуудын цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир усыг хаядаг орчны хөрс гэдэсний бүлгийн нянгаар бохирдсон байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх түвшинд хүрсэн байна.
    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан