Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Согтуу жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангатгана

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан шинэчилсэн найруулга нь УИХ-д өргөн баригдаад байгаа. Уг хууль хараахах батлагдаагүй ч өнөөгийн нөхцөл байдалд тохирсон олон өөрчлөлт оруулж өгчээ. Тухайлбал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид хүлээлгэх хариуцлагыг нэлээд чангатгаж оруулсан гэнэ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ж.Энхбатаас тодруулахад, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ намрын чуулганаар УИХ хэлэлцэнэ гэж найдаж байна. Шинэчилсэн найруулагаар захиргааны хариуцлагын тухай хууль гэхэд "Зөрчлийн тухай хууль" болох юм. Мөн согтуурсан үедээ авто машин жолоодох зөрчил гаргасан иргэнд тооцох хариуцлагыг нь чангатгах тал дээр нэлээд өөрчлөлт оруулсан.  Өнөөдрийн бидний мөрдөж буй хууль цаг үетэйгээ авцалдахгүй болжээ. Тухайлбал, 1992 онд хууль батлахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодсон жолоочийг таван мянган төгрөгөөр торгоно гэсэн нь өнөөгийн нийгэмд тохирохгүй байгаа юм. Мэдээж бусад улс оронд хэрэв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрхийг нь хасаад, мөнгөөр торгоод баривчлаж хоридог хатуу хуультай. Зарим улсад бүр бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах хүртэл арга хэмжээг авдаг.  Унаж явсан тээврийн хэрэгслийг нь дуудлага худалдаанд оруулж, улсын орлого болгодог улс ч бий. Бид ч мөн ялгаагүй хатуу арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. Эцсийн бүлэгт хариуцлагыг чангатгаж байгаа маань иргэнийхээ аюулгүй байдлыг эрүүл мэндийг илүү хамгаалж байгаа хэрэг. Шинэчилсэн хуульд эхний ээлжинд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахын сацуу торгодог болно” гэв. Мөн хуулийн шинэчилсэн найруулгаар  торгуулийн хэмжээг  мөнгөн дүнгээр бус хэмжих нэгж гэдэгээр тодорхойлдог болох гэнэ.  Өөрөөр хэлбэл, зөрчил бүр хэмжих нэгжтэй болно гэсэн үг. Ямар нэгэн зөрчил дутагдал гарлаа гэхэд 10, 50, 500 гэсэн хэмжих нэгжээр хэмжинэ. Тэрхүү хэмжих нэгж нь үнэтэй гэсэн үг. Жишээ нь гэхэд нэг хэмжих нэгж нь хоёр мянга, таван мянга гэх мэтээр үнэлэгдэнэ. Ингэснээр энэхүү хэмжих нэгж нь инфляци, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаад үнэ нь өсөөд явахаар хуульчилсан байгаа. Тиймээс хэдий хугацаа өнгөрсөн ч тухайн иргэнд нөлөөлөх нөлөөллөө алдахгүй гэсэн гэнэ. Хууль батлагдсан тохиолдолд замын хөдөлгөөны аюулгүй байдлын зөрчил багасна хэмээн албаныхан үзэж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан