Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Казах, Киргиз гэрийг ЮНЕСКО-д бүртгүүлэв

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалталт Казах ба Киргиз улсууд нь тус бүр өөр өөрийн гэрийг урлах, уламжлт зан үйлээр бүртгүүлсэн байна.Энэ хоёр улсын өв болгон бүртгүүлсэн гэрийг түрэг гэр гэдэг.

Манай улс 2013 онд “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” гэж ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад монгол гэрээ бүртгүүлж байсан.

Гэрийг 3000 гаруй жилийн түүхтэй гэж үздэг. Эрт үеэс эсгий гэрийг монгол ба түрэг гэж ялгадаг байжээ. Монгол гэр хэлбэр ба хийцээрээ бол түрэг үндэстний гэрээс ялгагдана. Түрэг гэр нь бүнхгэр бөгөөд жижигхэн тоонотой, унь нь урт, сагалдрагатай тал нь тахир, хана нь намхан байдаг бол монгол гэр нь том тоонотой, богинохон шулуун уньтай, хана нь өндөрд байдаг.

Монгол гэр нь хийсэн материал, гоёл чимэглэл зарим хийц хэсгийн хувьд харилцан адилгүй байснаас “Монголын нууц товчоо” ба бусад ном зохиолд янз бүрийн нэрээр нэрлэгдэн иржээ. Жишээ нь: харцын гэр, чорхон, тэрэм, соёд гэр г.м.

Гэрийг тархалтын байдлаар нь үзвэл ар, өвөр монгол, буриад, халимагууд, алтайчууд, хасагууд, киргизүүд, хакасчуудын дунд дэлгэрчээ.
0 Сэтгэгдэл
neg iimerhuu kazahktai holbootoi hend ch hereggui uim bicheed oruulaad baigaa zaluu.com iin huniig tagnuuliihan shalagdagguun baihdaa
Казах,Киргиз гэр бол эртний монголчуудын гэр. Зүчи,Цагадай нарын цэрэг эрсийн аваачсан гэр болой. Казак гэр үндэстэн ХШ,Х1Ү зууны үед л лам ор сураггүй, огт сүүлгүй байв.
Монгол гэр маань хаана яваа вэ. Түрэг гэрээс олон талаараа давуу даа, Ядаж хөөрхөн хэв маягтай.
Хамгийн их уншсан