“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Тэрбумтнууд ямар сургуульд сурдаг гээч
Сингапурын “Wealth-X” компани болон “UBS” банк хамтраад тэрбум ба түүнээс дээш ам.долларын хөрөнгөтэй 2300 хүнийг хамруулсан асуулга явуулжээ. Асуулгаараа тэд тэрбумтнуудын амьдралын талаарх сонирхолтой зүйлсийг олж мэджээ.

Дэлхийн янз бүрийн оронд аж төрдөг тэрбумтнуудын гуравны хоёр нь дээд сургуульд боловсрол эзэмшсэн. Жишээлэхэд, Их Британийн тэрбумтнуудын 80 хувь нь дээд сургуульд сурч байсан.
Тэрбумтнууд буюу супер баян хүмүүсийн дийлэнх нь дээд боловсролтой төдийгүй 25 хувь нь эрдмийн цол зэрэгтэй, 10 тэрбумтан тутмын нэг нь докторын зэрэгтэй.
Тэрбумтнуудын дийлэнх нь уламжлал ёсоор хамгийн алдартай, нэр хүндтэй гэгддэг их дээд сургуулиудад сурч, боловсрол эзэмшсэн. Тэрбумтнуудын сурах дуртай 20 их сургуулийн 16 нь АНУ-д байдаг. Ирээдүйд тэрбумтан болохыг хүссэн хүмүүс эдгээр сургуулийг сонгосон нь дээр гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Тэрбумтнуудын сурах хамгийн дуртай нь Пенсильваны их сургууль, удаах нь Харвардын их сургууль, гурав дахь нь Өмнөд Калифорнийн их сургууль. АНУ-ын биш их сургуулиудын дотор Мумбайн их сургууль, Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль оржээ. Энэтхэг, Орост тэрбумтнуудын тоо олон байдаг тул эдгээр сургууль жагсаалтад орсон гэнэ. Гэхдээ тэрбумтнуудын сурах дуртай сургуулийн жагсаалтад Америк сургуулиуд олонх байсан гэдэг нь супер баян хүмүүсийн дунд америкчууд давамгайлсан хэрэг биш. Америкт боловсрол эзэмшсэн тэрбумтнуудын 25-аас илүү хувь нь өөр улсаас энд ирсэн байдаг аж.
Тэрбумтнуудын дийлэнх нь санхүүгийн салбар, ялангуяа банкны гүйлгээ, хөрөнгө оруулалт хийж амжилтад хүрч баяжсан. Тэрбумтнуудын тэн хагасаас илүү нь буяны ажилд хандив өргөдгөөс боловсрол, ялангуяа дээд боловсролын салбарт хамгийн их хандив өргөдөг. Мөн энэ асуулгаас үзвэл хамгийн баян гэдэг зиндаанд багтдаг хүмүүс хэсэг газар бөөнөөр амьдрах дуртай. Жишээлэхэд, Европын тэрбумтнуудын 40 хувиас илүү нь ердөө 10 хотод л амьдардаг. Эднээс Москва, Лондонд хамгийн олон супер баян хүн амьдардаг.
Харин дэлхийн хамгийн олон тэрбумтан амьдардаг хот нь Нью-Йорк. Олон тэрбумтан амьдардаг гээд амьдрах нөхцөл, орчин сайтай байхын баталгаа биш гэдгийг энэ судалгаа харуулав. Тухайлбал, Нигери улс нь тун удахгүй Африк тивд хамгийн олон тэрбумтан амьдардаг улс болох гэж байгаа ч энэ улс нь сургуульд сурах боломжгүй хүүхдийн тоогоор Африкт төдийгүй дэлхийд тэргүүлээд байгаа.

0 Сэтгэгдэл