"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Нийслэлийн төсвийг 542 тэрбум төгрөгөөр баталлаа

Ирэх онд Улаанбаатар хотын төсөв 575 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч хоёр дахь хэлэлцүүлгээр орлого, зарлагын хэмжээг 542 тэрбум төгрөгөөр баталлаа.
Тодруулбал 57 тэрбум төгрөгийг урсгал зардлаас танасан бол өмнөх жилтэй харьцуулбал 66 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасахаар болсон байна.Мөн ирэх долоо хоногт Засгийн газар улсын нэгдсэн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барих тул нийслэлийн энэ оны төсөвт тодотгол хийхээр болжээ. Ирэх онд төсвийн ерөнхий зарчим шаардлагагүй зардлыг танах, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд боловсруулсныг албаныхан онцолж байна. 2015 онд замын ажлыг хийх хөрөнгө оруулалтыг нэлээн танасан байна. Мөн 2015 онд БНХАУ-ын Монгол Улсад үзүүлэх нэг тэрбум юанийн буцалтгүй тусламжаас орж ирэх 300 сая юаниар нийслэлд барих сургууль, цэцэрлэгэд санхүүжилт хийхээр шийдвэрлэлээ. “Эдийн засгийн хямралаас шалтгаалан аль болох танасан хассан хэмнэлттэй төсөв баталлаа. Нийт 542 тэрбум төгрөгийг хувиарлах нь багагүй хүндрэлтэй байлаа" хэмээн төлөөлөгчид тодотгов.

0 Сэтгэгдэл