“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын орлогч дарга айлчиллаа
Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Чэнь Юн тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 12 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.

Энэ удаагийн айлчлал нь БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, манай УИХ-ын даргын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна.
Төлөөлөгчдийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай тус тус хүлээн авч уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын төлөв, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцаж, санал солилцов.
Түүнчлэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Чэнь Юн тэргүүтэй төлөөлөгчид Батлан хамгаалах их сургуулиар зочилж, тус сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамцтай уулзан, хоёр орны цэргийн сургалтын тогтолцоо болон цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцсаны дараа хятад хэлний танхимаар зочлон, монгол хэл суралцаж буй хятад офицеруудтайгаа уулзан, сургалтын байдалтай нь танилцлаа.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид мөн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөр зочлон, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын үйл ажиллагаатай танилцав.
Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны нийтлэг эрх ашиг сонирхол, ард түмнүүдийн найрсаг харилцаа, итгэлцэлд тулгуурлан эрчимтэй урагшлан, бүх түвшиний харилцан айлчлал хийх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин сургах, энхийг сахиулах, байгалийн гамшгийг арилгах чиглэлээр хамтарсан сургууль хийх зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж байна.

0 Сэтгэгдэл