Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Нийгмийн даатгал төлөлтийг уян нөхцөлтэй болгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай багц хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ танилцуулсан. Нийгмийн даатгалын тухай  хууль 1994 онд  баталснаас хойш 20 жил болж, энэ хугацаанд уг хуульд 10 шахам нэмэлт, өөрчлөлт оруулсан ч  нийгмийн даатгалын одоогийн мөрдөж буй хуулийн зарим зүйл заалт нь өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг   зохицуулах боломжгүй болж,  практик амьдралд  хэрэглэхэд ойлгомжгүй, нөхцөл үүсчээ. Хуулийн төсөл нь нийт 5 зүйлтэй бөгөөд Нийгмийн даатгалын тухайн хуульд 2 хэсэг нэмж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 1 зүйл, 7 хэсэг, 1 заалтад тус тус өөрчлөлт орж байгаа юм. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд даатгуулагч ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу нийгмийн даатгалд хамрагдан нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тэтгэвэр, тэтгэмж бодоход баримтлах цалин хөлс орлогын хэмжээ өсч, улмаар түүний орлогын баталгаа нь хангагдах боломж бүрдэнэ. Мөн сайн дураар даатгуулагч нь шимтгэл сар, улирал, хагас жилээр төлөх уян хатан нөхцөл бүрдэх зэрэг эерэг үр дүн гарах аж.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараагаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх нь "Хэлэлцэх нь зүйтэй" гэж үзлээ.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан