Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Ардчиллын дууч С.Цогтсайханы хөшөө сүндэрлэв
Энэ цаг үед Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Ардчиллын дууч “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны хөшөөний нээлт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, ТБД андуудын урд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцож, үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэндийг хүргье. “Монголын ардчилсан хувьсгалын дууч” бидний журмын нөхөр С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалд зориулж бүтээсэн дурсгалын хөшөөний нээлт болж байгаад баяртай байна. С.Цогтсайхан агсан шилдэг нийтлэлч, улс төрийн манлайлагч, Ардчиллын сүлд дуу “Хонхны дуу”-ны зохиогч гэдгийг хүн бүхэн сайн мэднэ. Энэ дуу 25 жилийн турш ардчиллыг сурталчлах гол хэрэгсэл болж цуурайтсаар ирлээ. Монголд Ардчилсан парламентын тогтолцоог үүсгэн бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бий болгох үйлсэд гүйцэтгэсэн түүний үүрэг гавьяаг үнэлж, хойч үеийнхний бахархал болсон халуун эх орончийн дурсгалын хөшөөг бүтээсэн уран бүтээлчид, дэмжиж тусалсан бүх хүмүүст УИХ, Ардчилсан намын өмнөөс гүн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхныг хүсье” гэлээ.

Уг хөшөө Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачилгаар бүтсэн байна. Энэхүү хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа болон С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа, Хонх хамтлагийн дуучин Н.Энхбаяр, ардчиллын үе үеийн төлөөлөл, иргэд олон нийт оролцож хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

1 Сэтгэгдэл
улс төржөөд уран баримөлчийнх нь нэрийг ч дурдаагүй байх юм
Хамгийн их уншсан