“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Ардчилал бол зогсолтгүй үргэлжлэх үйл явц
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10 бол зөвхөн Монголчуудын хувьд төдийгүй хүн төрөлхтний хувьд онцгой тэмдэглэлт өдөр. Хүний түүхэнд хамгийн их цус нулимс урсгаж, эвдрэл сүйтгэл дагуулсан Дэлхийн II дайн дуусаад удаагүй байсан 1948 оны энэ өдөр хүн бүрий эрх чөлөөтэй, аз жаргалтай, сайн сайхан амьдрах эрхийг тунхагласан “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-аа НҮБ баталж жил бүр энэ өдрийг Олон Улсын Хүний Эрхийн өдөр болгон тэмдэглэхээр тогтжээ. Энэ тунхаглалыг хүн төрөлхтний хөгжил дэвшлийн зорилго, ардчилал, эрх чөлөө, шударга ёсны баталгаа гэж үздэг.
Тэгвэл хүйтэн жавар тас хийсэн 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны тэр нэгэн өглөө нийслэлийн Залуучуудын Соёлын Төв нэртэй жижигхэн ордны өмнө бидний хэсэг нөхөд энэ тунхаглалд заасан хүний эрхээ эдлэн цуглаан зохион байгуулж Ардчилсан хувьсгалаа эхлүүлэхдээ энэхүү Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг өөрсдийнхөө баримтлах үзэл санаа, үнэт зүйлсээ болгосон билээ.
Тэр өдрөөс хойш зууны дөрөвний нэгтэй тэнцэх хугацаа урсан өнгөрчээ. Анхны цуглаан дээрээ тавьсан улс төрийн шаардлагууд маань эрх чөлөөг эрхэмлэгч хүн бүрийн зүтгэл тэмцлийн үр дүнд амьдралд үндсэндээ биелжээ. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг амьдралд хэрэгжүүлэх шаардлага маань Монгол Улсын Үндсэн хуульд тусгалаа олсон юм.
Олон намын тогтолцоо бүрдэж, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн хамгийн хүнд хэцүү үе ард үлдэж, хувийн хэвшил хөгжиж, чөлөөт хэвлэл үүсэн бэхэжжээ. Өмнөх нийгэмтэй харьцуулбал олонхийн маань амьдралын түвшин эрс дээшилжээ. Эрх чөлөөт нийгэмд төрж, эрх чөлөөний амтыг мэдэрч өссөн өнөөгийн 25 настнуудтай хамт улс орныхоо хөгжил дэвшлийг хурдасгах, ирээдүйгээ улам сайхан болгох итгэл найдвар төрүүлсэн эрч хүчтэй шинэ үе нийгмийн тавцан дээр гарч ирэх цаг ойртож байна.
Ардчилсан хувьсгалаа цус урсгалгүй тайван замаар хийж чадсан Монгол орон маань Ази тивдээ үлгэр дууриал болсон эрх чөлөөтэй, ардчилсан улс нэгэнт болжээ.
Гэвч улс орны маань хөгжил дэвшил хүссэн хэмжээнд хүрээгүй, дэлхийн улс орнууд хоорондоо улам бүр харилцан хамааралтай болж даяаршиж буй энэ цаг үед олдсон хөгжлийн сайхан боломжуудаа алдсан хэвээрээ, авлига амь бөхтэй оршсоор, баян хоосны ялгаа нэмэгдсээр байгааг бид сэтгэл өвдөн харж байна.
Өнөөдөр бидний өмнө туулсан замынхаа алдаа оноог дэнсэлж, хөгжлөө хурдасгах, хүний эрхийг баталгаажуулж, хуулиа дээдлэх ёс тогтоох, улс төрийн тогтолцоогоо олон улсын жишигт нийцүүлэн улам боловсронгуй болгож шинэчлэлт хийх томоохон сорилт тулгарч байна.
Ардчилал бол зогсолтгүй үргэлжлэх үйл явц юм. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан журмын нөхөддөө болон шинэ залуу үеийнхэндээ хандаж Ардчилсан хувьсгалын үзэл санаа, үнэт зүйлсдээ үнэнч байж шинэ нийгэм цогцон байгуулах үйлсдээ амжилт гаргахыг хүсэн ерөөж байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10 бол зөвхөн Монголчуудын хувьд төдийгүй хүн төрөлхтний хувьд онцгой тэмдэглэлт өдөр. Хүний түүхэнд хамгийн их цус нулимс урсгаж, эвдрэл сүйтгэл дагуулсан Дэлхийн II дайн дуусаад удаагүй байсан 1948 оны энэ өдөр хүн бүрий эрх чөлөөтэй, аз жаргалтай, сайн сайхан амьдрах эрхийг тунхагласан “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-аа НҮБ баталж жил бүр энэ өдрийг Олон Улсын Хүний Эрхийн өдөр болгон тэмдэглэхээр тогтжээ. Энэ тунхаглалыг хүн төрөлхтний хөгжил дэвшлийн зорилго, ардчилал, эрх чөлөө, шударга ёсны баталгаа гэж үздэг.Тэгвэл хүйтэн жавар тас хийсэн 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны тэр нэгэн өглөө нийслэлийн Залуучуудын Соёлын Төв нэртэй жижигхэн ордны өмнө бидний хэсэг нөхөд энэ тунхаглалд заасан хүний эрхээ эдлэн цуглаан зохион байгуулж Ардчилсан хувьсгалаа эхлүүлэхдээ энэхүү Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг өөрсдийнхөө баримтлах үзэл санаа, үнэт зүйлсээ болгосон билээ.
Тэр өдрөөс хойш зууны дөрөвний нэгтэй тэнцэх хугацаа урсан өнгөрчээ. Анхны цуглаан дээрээ тавьсан улс төрийн шаардлагууд маань эрх чөлөөг эрхэмлэгч хүн бүрийн зүтгэл тэмцлийн үр дүнд амьдралд үндсэндээ биелжээ. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг амьдралд хэрэгжүүлэх шаардлага маань Монгол Улсын Үндсэн хуульд тусгалаа олсон юм.
Олон намын тогтолцоо бүрдэж, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн хамгийн хүнд хэцүү үе ард үлдэж, хувийн хэвшил хөгжиж, чөлөөт хэвлэл үүсэн бэхэжжээ. Өмнөх нийгэмтэй харьцуулбал олонхийн маань амьдралын түвшин эрс дээшилжээ. Эрх чөлөөт нийгэмд төрж, эрх чөлөөний амтыг мэдэрч өссөн өнөөгийн 25 настнуудтай хамт улс орныхоо хөгжил дэвшлийг хурдасгах, ирээдүйгээ улам сайхан болгох итгэл найдвар төрүүлсэн эрч хүчтэй шинэ үе нийгмийн тавцан дээр гарч ирэх цаг ойртож байна.
Ардчилсан хувьсгалаа цус урсгалгүй тайван замаар хийж чадсан Монгол орон маань Ази тивдээ үлгэр дууриал болсон эрх чөлөөтэй, ардчилсан улс нэгэнт болжээ.
Гэвч улс орны маань хөгжил дэвшил хүссэн хэмжээнд хүрээгүй, дэлхийн улс орнууд хоорондоо улам бүр харилцан хамааралтай болж даяаршиж буй энэ цаг үед олдсон хөгжлийн сайхан боломжуудаа алдсан хэвээрээ, авлига амь бөхтэй оршсоор, баян хоосны ялгаа нэмэгдсээр байгааг бид сэтгэл өвдөн харж байна.
Өнөөдөр бидний өмнө туулсан замынхаа алдаа оноог дэнсэлж, хөгжлөө хурдасгах, хүний эрхийг баталгаажуулж, хуулиа дээдлэх ёс тогтоох, улс төрийн тогтолцоогоо олон улсын жишигт нийцүүлэн улам боловсронгуй болгож шинэчлэлт хийх томоохон сорилт тулгарч байна.
Ардчилал бол зогсолтгүй үргэлжлэх үйл явц юм. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан журмын нөхөддөө болон шинэ залуу үеийнхэндээ хандаж Ардчилсан хувьсгалын үзэл санаа, үнэт зүйлсдээ үнэнч байж шинэ нийгэм цогцон байгуулах үйлсдээ амжилт гаргахыг хүсэн ерөөж байна.
МоАХ-ны анхны ЕЗЗ-ийн 15 гишүүний нэг,
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн,
сэтгүүлч С.Амарсанаа
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн,
сэтгүүлч С.Амарсанаа
0 Сэтгэгдэл























