Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Ц.Элбэгдорж: Ардчилал бол хүрэх зогсоол биш, үл төгсөх үйл явц
Ардчилсан хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Уг хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар уншиж сонсгосон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ:
Эрхэм хүндэт иргэд ээ,
Хүндэт зочид оо,
Ардчилсан хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойг тэмдэглэж байгаа Та бүхэнд, ардчиллыг бэхжүүлэхэд гар бие оролцож буй иргэд болон эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэн дээдэлдэг хүн бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе.
Монголчууд өнө эртнээс эрх чөлөөний онцгой мэдрэмжтэй байсныхаа хүчээр баялаг түүхийг бүтээсэн ард түмэн. Хана хэрэм, хавчлага дарангуйлал бүхнийг монголчууд засан тохинуулж ирсэн. Ухаант өвөг дээдсийнхээ зарлиг сургаал, билиг оюуныг бид мөнхөд дээдлэн шүтэж, даган биширч, ёсчлон биелүүлж ирсэн. Ардчилсан хөдөлгөөн бол эрх чөлөөний эзэн, эртний түүхт монголчуудын хувь заяаны салшгүй хэсэг юм. Гурван цагийн хэлхээнд үл тасрах учиртай эрх чөлөөний төлөө бид цагийн цагт тэмцэж ирсэн.
Ардчилсан хөдөлгөөнөөр бид эрх, эрх чөлөөгөө эргүүлэн олж авсан. Бид Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олж авсан юм. Ардчилал бол хүрэх зогсоол биш, үл төгсөх үйл явц. Нэг асуудлыг шийдвэрлэхэд дараагийн асуудлын хариуг нэхэж байдаг нийгэм. Бүтээн цогцлоосон 25 жил бидэнд ололт амжилт, ухаарал эгээрэл, урам зориг бүгдийг нь өгсөн.
Ардчилал бол бидний сонголт, сорилт, боломж, оролцоо, хариуцлага юм. Бид оролцоо, хариуцлагыг эрх, эрх чөлөө шиг өдөр тутам, цаг хором тутам санаж, эрхэмлэж явах цагт ирлээ. Эндээс бидний дараагийн зорилтууд урган гарна. Өнөөдөр Монголд бүтээлч чанар, бүтээгдэхүүний чанар, манлайлагч чанар үгүйлэгдэж байна. Үүнийг бий болгох гэж шууд ардчилал, иргэний оролцоо, орон нутгийн эрх мэдэл, ухаалаг төр, хариуцлага тооцох эрх зүйн орчин, шударга ёсны тухай онцгойлон ярьж байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд нь асуудлыг бүх талаас харсан сайн хууль батлан гаргах, төрийн албан хаагчид нь шударга, хүмүүнлэг сайн засаглалыг бий болгох, хүн бүхэн хууль дээдлэх ёсыг эрхэмлэх, бүтээлч байх сэтгэл зүйг төлөвшүүлэхийг зорьж байна.
Өнөөдөр монголчууд зорьж байгаа, бий болгох гэж тэмцэж байгаа энэ бүхнийг хэрэгжүүлэхэд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэсэн ардчиллын эрхэм зүтгэлтнүүд та бүхний үүрэг, нөлөө урьдын адил их байгааг онцлон хэлмээр байна. Залуу үе маань өсөж өндийж байна. Гэхдээ тэдний ихэнх нь ардчилсан хөдөлгөөний жилүүдэд болон түүнээс хойш мэндэлсэн, энэ тухай уншсан, сонссон хүмүүс. Ардчиллын ололт, бэрхшээл сорилтыг тэдэнд ойлгуулах, хамтран ажиллах, дэмжих, зөвлөх, манлайлах хүмүүс бол та нар юм.
Би ардчиллын төлөө зүтгэсэн мянга мянган иргэд, журмын нөхдөөрөө бахархдаг, бас хайрладаг. Монголын ардчилал бол бүс нутагтаа үлгэр дууриал болж байгааг дэлхий хүлээн зөвшөөрч буйг Та бүхэн анзаарч байгаа биз ээ. Харин бид энэ үнэлгээг дааж явах учиртай. Дааж ч чадна гэдэгт би итгэж байна.
Амжилтаа ахиулж, урагшаа тэмүүлэн, 25 жилийн түүхийг улам бүр зузаатган, илүү эрчээр их амжилт руу тэмүүлээрэй.
Эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг монгол хүний үйлс бүхэн бүтэх болтугай.
Ардчилсан хөдөлгөөн үүссэний 25 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо. Уг хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар уншиж сонсгосон юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
0 Сэтгэгдэл