"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
МЭДЭГДЭЛ
Өглөө.мн сайт халдлагад өртсөнтэй холбогдуулан Монголын Сайтын Холбооноос дараах мэдэгдлийг гаргаж байна.
Өнгөрсөн 7 хоногт Монгол улсад улс төрийн томоохон акц болж өнгөрсөн бөгөөд шийдлийн Засгийн газар байгуулагдсан энэхүү онцгой цаг үетэй давхцан Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй цахим мэдээллийн хэрэгслүүд, тухайлбал Оллоо.мн, Өглөө.мн, Үндэстэн.мн, Баабар.мн зэрэг вэбсайтууд кибер халдлагад өртөж олон жилийн сэтгүүлчдийн нөр их хөдөлмөр, мэдээллийн бааз нь устлаа. Энэ хэрэг улс төрийн чухал үйл явдлуудтай давхцсан нь Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн олон нийтэд бодит үнэнийг мэдээлэх үүргээ биелүүлэхэд нь зориудаар саад хийсэн үйлдэл байж болзошгүй хэмээн Монголын Сайтын Холбоо үзэж цахим мэдээллийн хэрэгслүүдийг хакердсан халдлагыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна. Мөн Монголын Сайтын Холбооны гишүүн вэбсайтууд болон нийт цахим мэдээллийн хэрэгслүүдийг аюулгүй байдлаа сайтар хангаж, системийн хамгаалалтаа найдвартай хийж аливаа халдлагаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлэн сануулж байна.
Өглөө.мн, Үндэстэн.мн зэрэг халдлагад өртсөн манай гишүүн сайтууд кибер халдлагын ард хэн байв? гэдгийг илрүүлэн тогтоолгохоор Тагнуулын Ерөнхий Газрын Кибер аюулгүй байдлын газар, Эрүүгийн Цагдаагийн Газрын Цахим гэмт хэрэгтнй тэмцэх албанд хандаад байна.
Хууль хүчний байгууллагууд хурдан шуурхай ажиллаж энэ хэргийн бодит үнэнийг олж тогтооно гэдэгт итгэлтэй байна. Монголын Сайтын Холбоо нь гишүүн сайтуудынхаа болон бусад цахим мэдээллийн хэрэгслүүд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэг эрх ашгийг тууштай хамгаалан зогсох болно.
Монголын Сайтын Холбоо
2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
Өглөө.мн сайт халдлагад өртсөнтэй холбогдуулан Монголын Сайтын Холбооноос дараах мэдэгдлийг гаргаж байна. Өнгөрсөн 7 хоногт Монгол улсад улс төрийн томоохон акц болж өнгөрсөн бөгөөд шийдлийн Засгийн газар байгуулагдсан энэхүү онцгой цаг үетэй давхцан Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй цахим мэдээллийн хэрэгслүүд, тухайлбал Оллоо.мн, Өглөө.мн, Үндэстэн.мн, Баабар.мн зэрэг вэбсайтууд кибер халдлагад өртөж олон жилийн сэтгүүлчдийн нөр их хөдөлмөр, мэдээллийн бааз нь устлаа. Энэ хэрэг улс төрийн чухал үйл явдлуудтай давхцсан нь Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн олон нийтэд бодит үнэнийг мэдээлэх үүргээ биелүүлэхэд нь зориудаар саад хийсэн үйлдэл байж болзошгүй хэмээн Монголын Сайтын Холбоо үзэж цахим мэдээллийн хэрэгслүүдийг хакердсан халдлагыг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна. Мөн Монголын Сайтын Холбооны гишүүн вэбсайтууд болон нийт цахим мэдээллийн хэрэгслүүдийг аюулгүй байдлаа сайтар хангаж, системийн хамгаалалтаа найдвартай хийж аливаа халдлагаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлэн сануулж байна.
Өглөө.мн, Үндэстэн.мн зэрэг халдлагад өртсөн манай гишүүн сайтууд кибер халдлагын ард хэн байв? гэдгийг илрүүлэн тогтоолгохоор Тагнуулын Ерөнхий Газрын Кибер аюулгүй байдлын газар, Эрүүгийн Цагдаагийн Газрын Цахим гэмт хэрэгтнй тэмцэх албанд хандаад байна.
Хууль хүчний байгууллагууд хурдан шуурхай ажиллаж энэ хэргийн бодит үнэнийг олж тогтооно гэдэгт итгэлтэй байна. Монголын Сайтын Холбоо нь гишүүн сайтуудынхаа болон бусад цахим мэдээллийн хэрэгслүүд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийтлэг эрх ашгийг тууштай хамгаалан зогсох болно.
Монголын Сайтын Холбоо
2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
0 Сэтгэгдэл
























