Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Өлсгөлөнг дарахын тулд “Онц байдал” тогтоох гэж байжээ

1990 оны гуравдугаар сарын 4-нд МоАХ, АСХ, ШДХ, Монголын оюутны холбоо хамтран Ялалт кино театрын өмнө цуглаан зохион байгуулж, Сүхбаатарын талбай хүртэл жагсан МАХН-ын Төв хороо, АИХ-ын Тэргүүлэгчдэд хандах “МАХН-ын Онц их хурлыг 1990 оны гуравдугаар сард зарлан хуралдуулж, МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж намын үйл ажиллагааг  ардын төрөөс тусгаарлах, 2. Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын Түр хурлыг мөн гуравдугаар сард багтаан байгуулах”-ыг шаардав.

Энэ шаардлага, мэдэгдлийн  хариуг өгөөгүй учраас гуравдугаар сарын 7-нд МоАХ, МоАН-ын 10 гишүүн өлсгөлөн зарлав. Эрх баригчид харин өлсгөлөн зарлагчдыг шүүмжилсэн мэдэгдэл гаргаж, хариу барилаа. Өлсөгчид “Энэ хариу мэдэгдэл нь МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны гишүүн та нөхдийг улс төрийн ухаалаг шийдвэр гаргах чадваргүй болохыг дахин нотлон харууллаа. Иймд өнөөгийн намын төв хорооны УТТ-ны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээрээ нэн даруй огцрохыг шаардаж байна. УТТ огцрох асуудалтай амь насаараа дэнчин тавьж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл гаргасан юм.
МоАХ-ны Түүхэн товчоонд “Тэмцлийн энэ зорилго биелэхээс сүнсээ зайлтал айсан бэртэгчдэд цуст хүчирхийлэл явуулахын тулд тэр үед ганц гарын үсэг дутуу байсан юм. Хамгийн том хүнийхээ үгийг бялдуучлан дагадаг коммунист рефлекс, олон улсын хэмжээнд булайгаа дэлгэхгүйгээр шаардлагыг биелүүлэх гарцаагүй байдал, зарим нэг албан тушаалтны эрүүл саруул бодлын хаялга тодорхой нөлөө үзүүлж, “Онц байдал” тогтоох тухай тогтоол төсөл хэвээр үлдсэн юм” гэсэн байдаг. /Монголын Ардчилсан холбоо. Түүхэн товчоо. 2003. 49 дүгээр тал/
1990 оны гуравдугаар сарын 9-ний 22 цагт БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх телевиз радиогоор ард түмэндээ хандаж МАХН-ын ТХ-ны УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай мэдэгдсэнээр нийт 32 хүн оролцож, 56 цаг үргэлжилсэн улс төрийн өлсгөлөн өндөрлөв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан