“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Шинэ жилээр аюулгүй хүнс хэрэглэх зөвлөгөө

Шинэ жилээр олныг хамарсан арга хэмжээнүүд олон болдог. Энэ үеэр хугацаа дууссан, хуурамч хүнсний бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
Хоол хүнсийг ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд бэлтгэсэн хоолны газраар үйлчлүүлэхгүй байх
Баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээг зохион байгуулахаар сонгосон зоогийн газрын хоол үйлдвэрлэлийн ажлын байр нь ариун цэврийн шаардлага хангасан байгаа эсэхийг анхаарах
Их хэмжээний хоол хүнснийг нэг дор бэлтгэн халуунаар хадгалахад шаардагдах хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээтэй эсэх, ажиллагсад эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх, мэргэжлийн тогооч, ажиллагсдаар бүрэн хангагдсан эсэхийг харгалзан үзэх
Хоол хүнсэнд хэрэглэж буй хүнсний түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлыг хангасан тухай шинжилгээний бичигтэй, баталгаажилттай байх, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын байртай худалдааны байгууллагаас нийлүүлсэн эсэхийг холбогдох бичиг баримтад үндэслэн сайтар хянаж үзэх
Мах, махан бүтээгдэхүүн нь мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй эсэх, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан байдлыг нягтлан үзэх.
Архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, гар дээрээс худалдаалж буй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх.
Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэхийг шалгаж хэрэглэх,
Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, хоносон хоол, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байх.
Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр,төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсч үржсэн байж болзошгүй тул түүнийг хоол хүнсэнд хэрэглэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийх.
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д худалдан авагч нь худалдагчаас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүйн баталгааг шаардан үзэх эрхтэйг хуульчилсан байдаг тул та эрхээ эдлэн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хэрэглэгч үйлчлүүлэгчдийг урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл