Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол, Францын цөмийн эрчим хүчний бодлогын талаар санал солилцлоо

Монгол Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, Францын Гадаад худалдаа, аялал жуулчлал, хилийн чанад дахь Франц иргэдийн асуудал эрхэлсэн Төрийн сайд М.Фэкл нароролцож үг хэлсэн бөгөөд энэ үеэр Цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны талаар Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр мэдээлэл хийлээ.

Хурлаар Монгол, Францын цөмийн эрчим хүчний бодлогын талаар харилцан мэдээлэл солилцох, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, тухайлбал хорт хавдарын оношилгоо, эмчилгээний орчин үеийн технологийг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн юм. Мөн Цөмийн энергийн газрын цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторын техникийн чадавхыг бэхжүүлэх зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

Энэхүү ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулснаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад салбарын харилцааг цаашид идэвхижүүлэх зорилт, арга зам, хэтийн төлөвийн талаар мэдээлэл солилцох, мөн Европын орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны түвшинг ахиулахад чухал ач холбогдолтой юм.
- See more at: http://www.zasag.mn/m/nuclear-energy-agency/view/7937#sthash.gM6nSw93.dpuf
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан