Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудыг батламжиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай Нэхмэлийн байруудыг дахин төлөвлөж, төсөл хэрэгжүүлэгч компаниудыг батламжиллаа.

Хан-Уул дүүргийн Нэхмэлийн 15, 19 дүгээр байрыг “Нутгийн буян групп” ХХК, Нэхмэлийн 3, 4, 8, 9 дүгээр байрыг Рендер бау” ХХК, Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг “Фүжи холдинг ББСБ” ХХК  тус тус дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, шалгарсан компаниудад гурван талт гэрээг  батлагдсан загварын дагуу байгуулах эрх олгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид даалгалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан