Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Уул уурхайгаас үүдэлтэй байгалийн сүйрэлд анхаарлаа хандуулахыг захив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанд Байгаль  орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томилох тухай Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар Байгаль  орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, санал хэлэв.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, БОАЖ-ын сайдаар томилогдож байгаа хүн хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. С.Оюун гишүүн ойн талаар баримтлах бодлого оруулж ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор ойн тухай хуулийг оруулж ирэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Г.Уянга, Өнөөдөр Өмнөговь аймагт мал бэлчих байтугай хүн амьдрах боломжгүй болсон. Энэ бол уул уурхайтай холбоотой. Иймд уул уурхайгаас үүдэлтэй байгалийн сүйрэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Урт нэртэй хууль бол уул уурхайг зохицуулах ганц хууль юм. Тиймээс урт нэртэй хуулийн хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй юм.

Ийнхүү БОХХАА-ын Байнгын хорооны саналыг үндэслэн, Байгаль  орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 54 буюу 93.1 хувь нь дэмжив.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан