Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Пүрэвсүрэн 93,3 хувийн саналаар дэмжигдлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Л.Пүрэвсүрэнг Гадаад харилцааны сайдад томилох тухай асуудлыг хэлэлцээд 93,3 хувийн саналаар дэмжигдлээ.

Энэ үеэр асуулт асуух гишүүд цөөн санал хэлэх нь олон байлаа. Гишүүд дараах саналыг нэр дэвшигчид хандаж хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Хугацаа бага учир мэргэжлийн хүнийг Засгийн газарт оруулж ирэх байх гэсэн тэгсэнгүй. Иймд бүх сайд нарт хамааралтай хэдэн үг хэлье. Түрүүчийн Засгийн газрын сайд нар худлаа ярьдаг байсан. 2300 км замыг жилийн дотор тавьчихлаа гээд худлаа яриад байсан. Сайд нарын худлаа хэлдэг байдлыг таслан зогсоогоорой. Хоол идэж байгаа тогооноосоо хулгай битгий хийгээрэй. Ингэхээр л төрийн ажил замхардаг. Тендерээс аль болох зугтаж яваарай. Хулгайн хэрэгт холбогдсон этгээд ажиглагдвал Ерөнхий сайд нэн тэргүүнд хөөж явуулаарай. Засгийн газрын хугацаа богино, сайд нар нь мэргэжлийн бус. Иймд хамтран ажиллах багаа  мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлээрэй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Би нэг зүйлийг онцгой захья. Гадаадад томилолтоор ажиллаж байхад “Та нарт итгэх ч дээ” гээд байх болсон байна. Бид өнөөдөр хоёр хөршийнхөө дэргэд “сумын цолгүй” бөх шүү. Хөршүүдийнхээ эвийг харах ёстой. Хоёр том хөрш багахан хөдөлгөөн хийхэд л бид хэцүүдэнэ. Ер нь 2000 оноос өмнөх Гадаад харилцааны сайд нарын зангарагийг бодож ажиллаарай.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Монгол Улсын нэр хүнд гадаадад хүнд болсон нь нууц биш. Энэ тал дээр анхаарч ажиллаарай. Гадаадын хөрөнгө оруулагчид  Монголд ирэхээрээ бидэнтэй яаж харьцаж байна вэ гэдгийг анхаардаг. Тэгээд ч Монгол гээд хайлт хийхэд хөрөнгө оруулагчдаа хоёр жилээр нь хилээрээ гаргадаггүй гэсэн мэдээлэл гарч байгааг бодож, хөрөнгө оруулагчдын асуудалд анхаарч ажиллахыг хүсье.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Гадаад харилцааны чиглэлийн боловсон хүчний асуудлыг анхаарах хэрэгтэй. Элчин сайдын яаманд мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж байна. Жендерийн асуудлыг ч харах цаг болжээ. Хоёр хөршийн харьцаанд  дээд зэргээр анхаарах хэрэгтэй. Мөн Монголд гуравдагч хөршийн асуудал чухал. Гадаад харилцаанд уламжлалт бус шашны асуудал үүсч байгааг анхаараарай.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
Бүх элчин сайдын яамдууддаа “Нэг элчин сайд-нэг технологи” гэсэн албаны даалгавар хүргүүлээч ээ. Улаанбаатарт суугаа гадны иргэдтэй уулзаж саналыг нь сонсдог хуваарь гаргаач ээ. Агаарын бохирдлыг бууруулахад юу хийж болохыг бодолцоорой. Уур амьсгалын өөрчлөлтийн дүрвэгсэд гэсэн асуудал яригдах болсон. Энэ нь малчдад нөлөөлж байгаа, уг асуудал дээр малчдаа дэмжиж ажиллаарай.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л.Болд: Өнгөрсөн хоёр жилд Ерөнхийлөгчийн удирдлага дор манай яамны хамт олон сайн ажилласан. Бодитой түвшинд хүрсэн. Тухайлбал, хоёр хөршийн Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулсан гээд олон ажлыг хамтдаа хийсэн яамныхандаа баяр хүргэе. Мөн УИХ-д баяр хүргэе. УИХ Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам болгож өөрчилсөн алдаагаа засч уг нэрээр нь сэргээж байгаа нь зөв. Шинэ сайд ч энэ агуулгаа сайн ойлгох хэрэгтэй гэсэн саналуудыг хэллээ. Үүгээр чуулганы үдээс  өмнөх хуралдаанаар өндөрлөв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан