Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шийдлийн Засгийн газар анхны хуралдаанаа хийнэ
Шийдлийн Засгийн газрын анхны хуралдаан өнөөдөр 16 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

 Өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар шинэ Засгийн газарт ажиллах сайд нарыг ажилд нь томилсон. Шийдлийн Засгийн газар 15 яам, 19 сайдтайгаар өнөөдрөөс эхлэн ажилдаа шуурхайлан орж байна. УИХ-ын чуулган өчигдөр цаг сунгаж хуралдахдаа шинэ сайд нарыг үлдэж буй нэг жилийн гаруйн хугацаанд мэргэжлийн багаа бүрдүүлж, бодлого үйл ажиллагаагаа нягт уялдуулж, салбарын голлох ажлуудаа зоригтой барьж авч ажиллахыг гишүүд захьж байсан. Шинэ сайд нар ажлын цаг эхлэхтэй зэрэгцэн тамга тэмдгээ хүлээж авч байгаа бөгөөд үдээс хойш Засгийн газрын хуралдаанд суун цаг үеийн асуудлаар хуралдах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан