Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Залуу дипломатчдын клуб” байгуулжээ

Гадаад хэргийн яамны залуу албан хаагчдын санаачилгаар “Залуу дипломатчдын клуб”-ийн үйл ажиллагаа сэргэж, шинэ зохион байгуулалтад оржээ. Тус клуб өнгөрсөн аравдугаар сарын 31-ний өдөр болсон бүх гишүүдийн анхны хурлаараа дүрмээ хэлэлцэж, бүтэц зохион байгуулалтын хувьд байнгын ажиллагаатай 11 гишүүн бүхий Зохицуулах зөвлөл, клубийн тэргүүн, дэд тэргүүнтэй байхаар баталж, нийт 84 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Өнгөрсөн сарын сүүлчээр “Залуу дипломатчдын клуб”-ын албан ёсны нээлтийн ёслолын ажиллагаа болж, “Around the world” хэлэлцүүлэг, “Өглөөний мэнд” мэдээллийн цаг зэрэг арга хэмжээ болсон байна.
Дипломат албанд өндөр чадвартай залуу боловсон хүчнийг төлөвшүүлэн хөгжүүлэх, өмнөх үеийн залгамж чанарыг хадгалах, залуу ажилтнуудын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, Улаанбаатар дахь дипломат корпустай идэвхтэй харилцах, хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлэх нь тус клубийн зорилго аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан