Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Наранбаатар нийт ажиллагсадаа хэтэрхий муухай харагдуулж байна


Олгой хагаравч тогоон дотроо хэмээх үг бий. Ажил мэргэжлийн хувь тавилангаар нэг дор ажиллаж хамт олон болсон хүмүүст энэ үг илүү тусдаг. Тийм ч учраас   МҮОНРТ-ийн уран бүтээл­чид сүүлийн 10-аад жилд байгууллагынхаа болоод дарга нарынхаа хооронд үүсч бай­гаа элдэв хэл ам, маргаан муудал­цаанд хүлээцтэй хан­даж хамгийн шударга шүүх болох цаг хугацааны дэнсэнд найдан суусан билээ. Одоо эргээд харахад цаг хугацаа бидэнд ажилтныхаа төдийгүй мэдээллийн байгууллагын нэгэн гишүүнийхээ хувьд тааруухан хандлага гаргаж, үнэн худал хоёрыг төөрөгдүүлэхэд өөрсдөө санамсаргүй оролцож байжээ гэх шиг санагдах боллоо. Өнгөрсөн даваа гаригийн хурал дээр огт бодоогүй байсан нэгэн үйл явдал болсон юм.

Байгаа байхгүй нь ба­раг мэдэгдэхгүй байсан М.Наран­баатар дарга нилээд баргар царайтай орж ирээд “сэтгэл санаа таагүй байна. Та нарын төлөө би дандаа буян хийж явсан” гээд учир нь ойлгогдохгүй баахан зүйл ярьсан.Түүний яриан дотор уран бүтээлчид бидний сэтгэлийг эмзэглүүлсэн нэгэн зүйл байсан нь МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг нэгэн хувийн компанид гэрээ байгуулан олгож, цаашид бүрэн ашиглуулах тухай асуудал байлаа. Нэг бол тэднээр юмаа хийлгээд гэрээгээ өөрчилж болно ч гэх шиг их л сонин тайлбар өгсөн . Тэгээд энэ байгууллагын төлөө яваад байхад та нар АТГ-т намайг өгнө гэсэн байна. Аудитын шалгалт ч өчнөөн хийлгэсэн.Тэгээд юу ч гардаггүй биз дээ.
Одоо ч бас шалгаж байгаа. Би дандаа сайн зүйл хийсэн болохоор юу ч гарахгүй гээд толгой эргэм олон зүйл ярьсан. Харин дараа нь МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа нэгэн тайлбар хийсэн юм. Тэрээр энэ хүний хууль бус ажил, ёс зүйгүй байдалд арга хэмжээ авч өгнө үү гээд үндэсний зөвлөлд гурван ч удаа өргөдөл гаргасан  тухайгаа танилцуулахад түүний тайлбарт бүх уран бүтээлчдийн өмч болсон алтан фондны талаар хийсэн хууль бус гэрээнд гарын үсэг зурахыг тулгасан тухай ярилаа. Энэ мэдээлэл нийт уран бүтээлчдийг бүр гайхшруулж орхисон юм. Учир нь МҮОНРТ-ийн алтан сан хөмрөг гэдэг нэгэн даргын мэдлийн асуудал биш билээ.  

 МҮОНРТ-ийн архивын  алтан сан хөмрөг нь Монгол Улсын архивын салшгүй нэгэн хэсэг бөгөөд төрийн өмч мөн гэж олон нийтийн радио телевизийн хуулиндаа ч заасан байдаг.
Нөгөөтэйгүүр монголын ард түмний бүтэн тавин жилийн туулсан замнал бүтээсэн түүх энд бий. Монгол Улсад ганцхан телевиз байсан тэр л үеэс Монголын түүхийг бичих үйлсэд зүтгэсэн эгэл ард түмний он цагийг хэрхэн туулж өнгөрснийг батлах түүхэн баримтууд юм. Ийм ч учраас МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг  Монгол улсын архивын нэгэн салшгүй хэсэг гэж үздэг. Гэтэл үүнийг дангаар захиран зарцуулах эрхийг эдлэн ажилтан албан хаагчдад ч мэдээлэл хүргэхгүйгээр  гадагш гарган Ви-Эс- Эм ХХК-д шилжүүлэн “онлайн” худалдаа хийлгэх бүрэн эрхийг  олгосон тухай мэдлээ. Энэ компанитай байгуулсан гэрээг нь Д.Энхтуяа үндэсний зөвлөлд өргөдөл гарган түр зогсоолгосон тухай сонсоод арай ч хэтэрч байгааг харлаа.    

М.Наранбаатар энэ үеэр МҮОНРТ-ийн архивын сан хөмрөгийг зарж борлуулах нь хуульд нийцсэн, хориглосон зүйлгүй мэтээр ярьж тэртэй тэргүй зарахаас өмнө гадагшаа гарчихсан архив биз дээ гэх мэтээр биднийг ятгах төөрөгдүүлэх маягтай өөрийгөө өмгөөлөн баахан ярьсан нь өөрийнхөө дор ажиллаж байгаа бүх ажилтан уран бүтээлчдийг хуурч болдог гэж хэтэрхий бат ойлгосон юм шиг санагдана.  М.Наранбаатарын энэхүү үйлдэл нь  Төрийн өмчөөс олон нийтийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл “... дахин дамжуулах техник станц болон үндэсний радио, телевизийн архивыг төрийн өмчид хэвээр үлдээсүгэй” мөн бидний өнөөдрийг хүртэл мөрдөн байгаа Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Олон нийтийн радио,телевизийн архив Үндэсний төв архивын салбар ... Архивын тухай хуулиар зохицуулна “ гэж тус тус заасныг зөрчиж байгаад бид дургуй байна. Хамгийн гол нь  “МҮОНРТ-ийн ажиллагсдын ёс зүйн дүрмийн нэгдүгээр зүйлийн  1,2 дахь заалт”... Ажилтан бүр ажил үүргээ гүйцэтгэхдээ  иргэний эрхийг  хүндэтгэх, бодит мэдээлэл олж авах, ил тод байдлыг эрхэмлэх, шударга ёсыг баримтлан өндөр ёс суртахуунтай байна.”  Мөн хоёр дугаар зүйлийн 2,5 дахь хэсэгт”... Ажилтан бүр бусад ажилтны нэр хүндийг хүндэтгэж тэдний нэр төрийг гутаан доромжлох эрхгүй” гэсэн заалтыг тус тус зөрчиж байгаа төдийгүй  хамт олноо хүндэтгэхгүй байгаагийн илрэл гэж бид үзэж байна.

М.Наранбаатар МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллах энэ хугацаанд телевизийн захирлаар нийт зургаан хүн ажиллаж байсан бөгөөд тэд бүгд хар хэрээ болон халагдаж, харин М.Наранбаатар ганцаараа зөв хүн болон үлддэг уламжлал нэгэнт тогтсон нь харамсалтай. Одоо Батбаяр, Энхтуяа нар тэдний араас халагдаж байх шиг. Бидэнд дарга цэргийн хэн нь хэнийгээ халах нь хамаагүй юмаа гэхэд МҮОНТ-ийг элгээр нь хэвтүүлж, олны дунд нэр хүндийг нь унаган уран бүтээлчдийг муухай харагдуулж байгаад туйлын харамсч байна. Би эндээс яасан ч явахгүй харж байгаарай гээд л бидэнд баахан ярьсан М. Наранбаатараас бид харин одоо жигшиж байна.
Нэг тогоон дотор ажиллаж байсны хувьд цаг хугацаатай албаа нэртэйхэн шиг өндөрлөөд өөрөө өргөдөл өгөөд яваасай гэж хүлээсэндээ ийм олон алдааг уужуу харж суусандаа уран бүтээлчид харамсч байна.
   

МҮОНТВ-ийн нийт уран бүтээлчид

2 Сэтгэгдэл
өглөө хөтөлбөрийн Гэрэлийг олон жил хүчирхийлэл дарамтанд байлгасан уу
Арай дэндүү шуналтай дарангуйлагч. Гэрэл энэ 2 арай дэндэж байгаа шүү
Ene bol nudend haragdtal bichsen setguulchiin ug baina.Avyasgui uls mungiig iim luivraar hiideg,gehdee MUONRT iig shuu.Mongoliin ard tumniig neg hun ingej doromjilj baihad setguulchid zugeer suugaad baisan baih yum.Yagaad.Negdej chadaaguigees neg negeeree halagdaad baisan bainashdee.Neg heseg televiziin urd ger hurtel barij suugaad Naranbaatartai temtssen shigee temtseech.Uzegchid demjine shuu lav.
100say tugruguur 3 mashin park shinechlel gej Monnis ees avch baisan.ene uniin tsaana yu baigaa ni oilgomjtoi.Turiin baiguullaga 3mashin avahad iim mungu zartsuuldag gehed gaihaltai.Nuguu hureltsdeggui mungu ingej lursdag baihgui yu.Tegeed ymarch gereegui hiigdsen baival yahav.Undesnii zuvlul ni gereegui baihad batalnaa gedeg chini Chilaajavt ochij baigaa mashinii naimaaltsliin notloh barimt bizdee.
Ene notstoi barimtuudiig udur dutmiin sonin hevleld tavih heregtei baihaa. Uzegch,unshigch bur ene sait ruu orohgui.Naad naranbaatar chini uuriinh ni tuhai medeelel garanguut bas haalgadag .ene met luivriin uildel tuunii gants hiij chaddag zuil ni.
Uzegchdiin munguur ingej bayjij suudag iim luvarchdiig stguulchid gal togoondoo bailgaad baidag buruu.Nuguu setguulchid buruug shuuj niigemd ilchildeg uureg zorilgo yasan be.Odoo ard tumnii ner barij humuusiig bambai hiij tusvuus 3,5 terbum tugrug avah geed ulairaad baidag.Ene hun uuruu varag 2 terbumiin bairand amidardag bizdee.Tusvuus ene metchilen luvarchdiin bair oron suutsiig barij uguud ard tumen tatvar uguud baij boloh uu.Buten neg davhar ezleed suuj baigaa darga nariig tsomhtgohod Ene mungu garna shuu.Nuser vutetstei.Getel uran buteelchdee l tsomhtgohoos gej shantajilj baina. Odoo ene luvarching setguul zuin salvar egneeneesee zailuul.Tugssun surguuliin diplom ni hurtei hudaldaj avsan baidag.
Ymar sai il tod bichbee.Argagui uran buteelchid hilegnej ehellee.Ingeh baisan ym.Demjij baina.Naranbaatar,lhagvadash,Gerlee ,zail....
НОЦТОЙ БАРИМТ: ТАТВАР ТӨЛӨГЧИДИЙН МӨНГӨӨР ТАНСАГЛАГЧ ХУУЛЬ БУСААР АЖИЛЧИДАА ТАГНАЖ БАЙНА МҮОНТ -ИЙН дарга М.Наранбаатар Зайсанд том хаус бариулсан бөгөөд өөрөө хэдэн метр квадрат байранд суудгаа мэддэггүй.Ойролцоогоор 300 метр квадрат метр байх гэж ярьдаг.Гаднаасаа хоёр давхар шиг харагдавч дотроо гурван давхар.Хоёр ба гуравдугаар давхрын дунд том аквариум хийгээд өнгө өнгийн загас тэжээсэн байдаг.Гурван давхрын шалных нь доогуур алтан загас хөвж явдаг бод доо.Улсын төсөв,иргэдийн халааснаас мөнгө авч амьдардаг захирал яаж ийм амьдралыг бий болгосон байж таарах вэ. Захирал нь хэдэн метр квадрат байшинтайгаа ч мэдэхгүй гээд тансаглаж суухад МҮОНРТ-ийн байрны ханын будаг нь халцраад хамуураад уначихсан ажилчид нь бүгд цалингийн өрд баригдчихсан өрөө болгонд нь нууц камер,микрофон байрлуулчихсан тул айгаад юм ч ярилцаж чаддаггүй,МҮОНРТ-ийг хамгаалж байгаа хамгаалагчид нь Наранбаатарын хувийн компанийх.Үгүй энэ чинь юү вэ ардчилсан нийгэм гэж ийм юм байдаг юм уу гэж жижгэрч сууна.МҮОНТ - ийн суудалд 9 жил заларч буй төрөөс төрсөн тэрбумтан М.Наранбаатарын дүү М.Шатарын МҮОНРТ-ийн газраас булаан авч бариулсан барилгад орсон айлуудын өрөөний хэмжээ гэрээ хийж мөнгө авсан хэмжээнээс 5-10 метр квадратаар дутжээ.МҮОНРТ-ийн ажилтнууд халагдахаас эмээгээд зөрүү мөнгөө нэхэж чадахгүй байна.. НОЦТОЙ БАРИМТ: ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮН НЭРЭЭР СҮНСЭЭ ХУДАЛДАГЧИД МҮОНТ-ийн дарга М.Наранбаатар нь одоогийн Үндэсний зөвлөлийн дарга генерал Пүрэвдоржийг Саудын араб руу мөн л сар гаруй дагуулж явсан.Ингэж явахынх нь өмнөхөн үндэсний зөвлөлийн зарим гишүүд жишээ нь Арман Наранбаатарыг их эсэргүүцэж хамаг л булхайг нь дэлгэж байсан.Харин генералыг буцаж ирснээс хойш таг дуугүй болсон.Одоо үндэсний зөвлөл хуралдаж Наранбаатарын асуудлыг хэлэлцэх болохоор генерал Пүрэвдорж, Ганболд, Арман тэргүүтэн нөхөд зугадаад хуралдаа ирэхээ больчихсон. НОЦТОЙ МЭДЭЭ: СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН АМАА ҮДҮҮЛСЭН НЬ Х.Чилаажав МҮОНТ-ИЙН Үндэсний зөвлөлийн даргаар очоод Наранбаатарыг халах гэж үзсэн байдаг.Тэгэнгүүт АНУ руу сар гаруй дагуулж яваад ЛЕКСУС 470 маркийн машин авч өгсөн.Дараа нь Үндэсний Сонины эрхлэгч Ганболд тэр хоёр Соёлын яаманд очиж эрх бүхий хүнээс нь Төв номын сангийн эрхлэгч жилд хэдэн төгрөгний цалин авдаг юм бэ гэж асуугаад 10 сая гаруй гэнгүүт Чилаажавыг захирлаар нь тавьчих 20 сая-ыг өгье гэсэн байгаа юм шүү дээ.Тэр хүн дургүйцээд гаргасан байдаг.Гэвч удалгүй Чилаажав номын сангийн захирал болсон.Наранбаатарын тухай ганхийхээ больсон. ҮҮнийг олон түмэн мэдээсэй. Холбогдох байгуулагууд нь шалгаасай цааш цааш нь дамжуулаарай
Телевиз радиогийн олон зуун авьяаслаг ажилтнуудын хэдэн арван жилийн туршид бүтээж бий болгосон баялаг руу шуналын сэтгэлээр хандаж буйс энэ этгээд хэзээ ч энэ салбарын хүн биш бөгөөд угийн хулгайч луйварчин сэтгэлгээгээр хандаж ирснийг нь үйл хөдлөл үг ярианаас нь анзааран харж болдог. Хулгай хэзээд баригддаг гэдгийг энэ нөхөр мэддэггүй байж л дээ.Бас сав дүүрнэ гэж Монголчууд ярьдаг. Цэвэр ариун сэтгэл, уран бүтээлчийн ирмүүн догдлол, хийж бүтээхийн мөнхийн хүслэнд автаж, эд мөнгө эрх тушаалын тухай бузрыэ саэнаа эдлийг ойлгодоггүй, хүсдэг ч үгүй үнэний золиос болсон сэтгүүлч нөхдийн минь нүд өнөөдөр л нээгдэж байх шиг .Үргэлж хууран мэхэлж байсан энэ этгээдийн ямар ч авьяасгүй, бүтээлч сэтгэлгээгүй чанар нь сиймхий анддаггүй хулгайч төрөлх араншин хийгээд төрмөл дадал заншлыг нь улам сэдрээж хөгжүүлжээ энэ хэдэн жилд,Одоохон зайлуулж доромжлогдон гутаагдсан Үндэсний телевиз радиогийн нэр хүндийг баас шээснээс нь салгаж авмаар юм. Мэдээ болгоныг нэвтрүүлэг болгоныг зоосны нүхээр харж олон нийтийг доромжлон суудаг этгээдүүдийн хоногийн тоо гүйцэх болсон баймаар.Энэ том айлын хаялгаар хагартлаа баяжиж бирд болчихоод ханаж цадахгүй алтан сан хөмрөг рүү нь өнгөлзөж байгаа нь тэднийг жигшин зэвүүцэх, хангалттай шалтгаан шүү дээ.МҮОНРТ бол их авьяастнуудын оршин тогтнох бүтээн туурвих орон зай, том шалгуур болсон газар шүү гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй.
ugui tegeed 8 jil duugui teseed baidag. Barimttaigaar delgeed ugeech....Hevleleer zad*****
he he myyhai vnen bna daa he he.
Идэж ханадаггүй, бүх төрд тэсч үлддэг ямар увидастай хүн байна аа? Хүүхнүүдтэй нэр холбогдож дуусдаггүй ямар чалхтай эр вэ?
hamt oloniig hagaralduulah yum bn bi lav barag 50-ad hynees asuulaa ene talaar medej bosoj bgaa hyn alga l baihiin kkk
Хүүе уран бүтээлчид нь ингэж нэг хэлэх гэж. Энэ хүн ганцахараа биш ээ. Өнөөдөр МҮОНТ-ийн удирдлаганд ажиллаж байгаа том жижиг бүх хурган дарга нар түүний хамгаалагчид тойрон хүрээлэгчид нь юмаа. Ялангуяа Лхагвадаш, Нарангэрэл, Сүхбаатар гээд хоёр хүн бий. Наранцэцэг гэж хэзээний амбицитай хүүхэн бий.Хамгийн сүүлд наранбаатартайгаа наалдан гэрлээг орлодог байсан хүүхэн одоо программын дарга болсон гэнэ лээ. Тэднийг бөөнд нь цэвэрлэж байж л энэ байгууллага олон түмний гэдэг утгаа олно. Наранбаатар шоронд орох бол даанч байга зүйл.Дүү нь бас ТҮ-гийн ганц зохиогч гэсэн. Кино болгоны зохиол авдаг. Юу ч хийж чаддаггүй. мөртлөө ах шигээ баян амьдардаг нь ТҮ-ийн мөнгийг хувааж хүртдэгийнх шүү дээ.
Наранбаатартай баатаргүй, ер нь МҮОНРТ-ийн сан хөмрөгөөс аль хэдийнэ хамаг юм нь гараад, алдаад дууссан шүү дээ. Анх "С-1" телевиз бий болж гарч эхлэхдээ хамаг Монгол кинонуудыг Үндэсний телевизээс авсан. Энэ мэтээр хувийн телевизүүдээр одоо гараад байгаа кино, концерт, хуучны оригналь нэвтрүүлгүүдийг бүгд Үндэсний телевиз, радиогоос гарсан, гаргасан. Ганц Наранбаатар ч биш, Батбаяр, Ганболд энэ тэр гээд өмнө нь Үндэсний ТВ-ийн удирдлагад байсан нөхөд нохонй замаа оруулж байсныг Наранбаатар гуай залгамжлан үргэлжлүүлж байгаа юм байна л даа. Монголд томоохон байгууллага, ААН-ийн удирдлагыг улстөржүүлэн томилж тавьдаг шиг энэ нөхрийг Энхбаярын үеэс тавьсан. Яасан буудаггүй нөхөр вэ? Одоо буулга. АТГ-т өг.
Unen l helj !.
Ах нь гээд нэг суржигнэсэн нохор теливизэд зургын дарга болсоноо, сонгинохайрханы засаг даргын зовлох болоод ногоохоо шоронд явуулчихсан, улс торд орно гээд л гуйгээд байсан
энэ нээрэн яг үнэнийг хэлсэн байна шүүв гэхдээ өчүүхэн багыг хэлж дээ. уран бүтээлчид нь ингэж нэг хүн гэдгээ мэдэж үзэл бодлоо хэлэх гэж
Наранбаатар одоо өөрөө болиосой
Хамгийн их уншсан