Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Хангайн цом наадам өргөн дэлгэр боллоо
Арын сайхан хангай нутгийн яруу найрагчдыг дэмжих, залуу уран бүтээлчдийг идэвхижүүлэх, шүлэг яруу найргийн дээжсийг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилготой Хангайн цом яруу найргийн наадам 24 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдэг найрагчийг тодрууллаа.
“Хангайн цом-2014”-ийн эзнээр Тамир телевизийн сэтгүүлч Б.Мөнхтуяа тодорсон бол дэд байрын шагналыг ХДТ-ын жүжигчин н.Түвшинжаргал, гутгаар байранд чөлөөт уран бүтээлч н.Түвшинцэнгэл, тусгай байрын шагналыг н.Мөнхнаран, н.Очирбат нар тус тус хүртлээ.
Энэ удаагийн наадамд 30 уран бүтээлч өөрийн бүтээлээ сойлоо. Яруу найрагчдыг шүүн тунгаах шүүгчдийн бүрэл­дэхүүнд МЗЭ-ийн Архангай дахь салбарын тэргүүн, Соёлын гавъяат сэтгүүлч Г.Жамц, МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн захирал, утга зохиол судлаач Батсуурь, яруу найрагч С.Бараанасан, яруу найрагч н.Мөнхбаяр нар багтлаа.
Тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад нь 71 настай М.Нацаг-Юм, Д.Цэрэннадмид, Т.Төмөрбаатар, П.Очирпүрэв нар байсан бол хамгийн залуу нь тавдугаар ангийн сурагч Энхцэцэг байлаа.
Тэмцээнийг МЗЭ-ийн Архангай дахь салбар, Архангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм. Цаашдаа энэхүү тэмцээнийг таслалгүй жил бүр уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ ижил төстэй уралдаан тэмцээнийг санаачлан яруу найрагчдыг идэвхижүүлж байхыг тэмцээнд оролцогчид зохион байгуулагчдаас хүсч байлаа.
Үнэхээр оролцогчдын хүлээлтийг тайлсан найргийн тэмцээн 24 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан