Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Хөл нүцгэн монгол, хөгжил үгүйлсэн эдийн засаг
Би хүнс, барааны дэлгүүр, худалдааны төв, захаар ороод өөрт таалагдсан, хэрэглэж сурсан бүтээгдэхүүнээ худалдан авдаг. Надад өдөр болгон дэлгүүр орох шаардлага гардаг. Миний өдөр тутмын л ажлын нэг бол хэрэгтэй зүйлээ худалдаж авах. Ямар бараа аль дэлгүүрт хэдэн төгрөгийн үнэтэй байж болохыг ч гадарладаг. Хамгийн хямд, бас чанартайг хэрхэн сонгохоо мэддэг. Найз нөхөддөө тэнд ийм бараа, тийм үнэтэй байдаг юм билээ. Чи авбал алдахгүй байх. Судлаад үзээрэй гэж хэлдэг. Хэрэв чамд таалагдвал сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь гэсэн үг гээд л бурж ч чадна. Гэхдээ өөрийнхөө орж үзээгүй арилжаа наймааны газарт тэр бараа ямар үнэтэй байдаг, түүнийг яаж арилжаалдгийг мэдэхүй. Өөрийнхөө орж гардаг дэлгүүр, зах, худалдааны төвийн хэмжээнд сэтгэж анд нөхөддөө зөвлөгөө өгч байгаа нь энэ.
Тэгвэл хамгийн өгөөжтэй худалдааны төв хаана байдгийг та мэдэх үү. Уриад, өдөөд байхад нь бид тоодоггүй газар байгааг анзаарсан уу. Энэ газрыг Хөрөнгийн бирж гэдэг. Бидний тэр бүр наймаа хийгээд байдаггүй зах бол энэ гэж хэлж болох юм. Яагаад сонирхолгүй орхичихдог юм бэ гэж үү. Хөрөнгийн биржийн тухай мэдлэг, сонирхол дутсаных гэхээс өөр гаргалгаа надад лав алга. Бидэнд Хөрөнгийн бирж гэхээр л огт танихгүй хоол хүнс, хувцас худалдаж авахаас ч тэс өөр зах гэсэн ойлголт байсаар байна. Бидний нэрлэж заншсан дэлгүүр, зах, худалдааны төвийн лангуун дээрх бараа, худалдаа хийж буй нөхцөл байдал зэрэг талаас нь харвал Хөрөнгийн бирж гэдэг өөр ертөнц юм шиг санагдана. Гэвч арилжаа, наймаа хийж чадвал хэн хүнд ашиг орлогоо өгдөг гэдгээрээ адил юм бас байна аа. Хийсэн арилжаа маань миний төлсөн мөнгөнөөс хэд дахин илүү ашиг өгнө гэдгийг л ухамсарлалгүй явж. Өөрөөр хэлбэл миний нэг төгрөг хоёр, гурав болно... Жишээ нь, би барааны зах, дэлгүүрээс худалдаж авсан гутлаа хоёр жил өмсөнө гэж төлөвлөдөг. Тэгвэл олон жил ээлжлээд, бас насаараа өмсөх гутал Хөрөнгийн биржид байгаа гэж хэлж болох юм. Гайхаж байна уу. Гуталгүй хүн хол явахгүй гэдгийг мэдсээр байж бид гутлын сонголтоо буруу хийдэг тал бий. Чухам яагаад гутал яриад байна вэ гэвэл өдөр тутам энэ зүйлийг хөлдөө өмсдөг шиг санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд бид олон салбартай, хаанаас хэзээ ч авч болох банк гэдэг ганцхан гутлаа л угладаг зантай болчихож. Энэ нь бидний халаасанд байгаа мөнгөний 95 хувийг атгаж байгаа учраас арга ч үгүй биз. Гэтэл та бид хоёр яагаад хоёр гуталтай бас сонголт хийдэг байж болохгүй гэж.
Тэгвэл биднийг холын холд хүргэх чадалтай нэгэн гутлын тухай зах зухын мэдээлэл хүргэе. Энэ бол санхүүгийн эрх чөлөөний тухай, үнэт цаас гэдэг хувьцаа хэмээх сайхан гутлын талаар хэлж буй юм шүү. Өөрөөр хэлбэл, бид өдөр тутамдаа арилжаа хийж сурсантай адил үйлдэлтэй боловч сурч дадаагүй наймааны ертөнцийн тухай өгүүлье. Гэхдээ зөвхөн эхлэлийг нь...
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед хүн бүрт цэнхэр, ягаан тасалбар үнэ төлбөргүй өгсөн. Энэ бол төвлөрсөн өмчийг задалж, хувь хүн бүрт хишиг түгээсэн Төр засгийн томоохон бодлого байлаа. Хүн хувьдаа өмчтэй болж, түүнийгээ өсгөн үржүүлэх, захиран зарцуулах эрхтэй болов. Ингэж л бид гутлын сонголтоо хийж эхэлсэн. Монголчууд үнэт цаас, түүнийг борлуулдаг дэлгүүр буюу хөрөнгийн биржээр анх үйлчлүүлсэн нь уг нь өмч хувьчлал байсан гэдэг. Гэвч өнөөг хүртэл өмчилж авсан хувьцааныхаа үр шимийг хүртээгүй хүн олон. Тухайлбал, өнөөгийн байдлаар “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” /ҮЦТТТХТ/ ХХК-д хувьчилж авсан өмчийнхөө үр шимийг хүртэж ногдол ашгаа аваагүй хувьцаа эзэмшигчдийн 2.2 тэрбум орчим төгрөг хадгалагдаж буй аж. Үүнээс гадна 2012 онд иргэн бүр “Эрдэнэс Таван толгой” компанийн 1072 , “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн нэг хувьцаа эзэмших болсон. Тэгэхээр Хөрөнгийн бирж хэмээх захын лангуунд ямар бараа байгааг судалж хэрхэн ашиг хүртэх вэ гэдэгт суралцах шаардлага та бидэнд зайлшгүй байгаа юм.
Хувьцаа
Энэ бол тухайн компаниас өмчлөх эрхийг илтгэж буй үнэт цаас. Би гэдэг хүн хэдэн ч ширхэг бай хувьцаа худалдан авснаар тухайн компанийн эздийн нэг болох юм. Хувьцааг нь худалдан авсан цагаас эхлэн энэ компанийн эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө, эрхэлж буй бизнес танд хамаатай болно. Товчхондоо унаж яваа машин, амьдарч буй гэр оронтой чинь адил таны нэг өмч боллоо гэсэн үг. Тэгэхдээ өмчилж буй хувьцааны хувь хэмжээнээс хамаарч, таны эрх мэдэл өөр. Гэвч хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж санал өгөх эрхтэй. Нэгэнт бид эрхтэй тул үүрэг бас хүлээнэ. Хувьцаа энгийн, давуу эрхийн гэсэн хоёр янз бий. Энгийн хувьцаа гэдэг нь хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож түүгээр хэлэлцсэн бүх асуудалд санал өгөх боломжтой боллоо гэсэн үг. Гэхдээ хувьцааны ногдол хувиарлахад давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн дараа өөрийн ашгаа хүртэнэ. Тухайн компани дампуурлаа гэхэд бүх эд хөрөнгийг нь худалдан борлуулахад мөн л давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн дараа өөрт ногдох хувиа авна. Иймд давуу эрхийн хувьцаа эзмшдэг бол өөрт ногдох хувиа ямар ч тохиолдолд эхэлж хүртдэг байх нь. Гэвч зөвхөн давуу эрхийн хувьцаатай холбоотой асуудлаар л санал өгч болно.
Ногдол ашиг
Энэ бол таны сонирхож буй гол зүйл. Компани ашиг орлого сайтай ажиллах үед татварын дараах цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч нартаа нэгж хувьцаанд нь ашгаа хувиарлаж хүртээж буй үр шим. Хэрэв алдагдалтай ажилласан бол танд ногдол ашиг өгөхгүй. Ашигтай ажилласан ч хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашгийн талаар өөр шийдвэр гарч болно гэдгийг санаарай. Гэхдээ энэ нь таны хувьцаа худалдаж авсан мөнгөө өсгөх нэг арга. Учир нь нийт хувьцаа эзэмшигчдийн хурлаар үүнийг шийддэг. Таны нэгээхэн хэсгийг эзэмшиж буй компани бизнесээ өргөжүүлэх төсөл хөтөлбөрөө танилцуулж хувь хүртэгчид дэмжсэн гэсэн үг. Иймд танд компаниас ногдол ашигт авах мөнгөний хэмжээ нэмэгдэх гарц харагдаж буйг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь та тухайн компанийн үйл ажиллагаа бизнест хяналт тавьж, хувьцаа эзмшигчийн хурлаар өөрийн санал бодлоо илэрхийлж, өмч хөрөнгөө хамгаалж буй билээ. Нөгөө талаар хувьцаа эзэмшигч та тухайн компанид өөрийн хөрөнгөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажиллах боломжийг нь олгож байгаагийн хариу урамшуулал ногдол ашиг юм.
Ханшийн өөрчлөлтөөс ашиг олох
Би ногдол авхаа хүлээхгүй. Тэгхээр өөрийн хувьцаагаа зарж богино хугацаанд ашиг олмоор байна. Миний 100 төгрөгөөр авсан хувьцаа 150 төгрөг болчихож. Би хувьцаагаа зарлаа. Яагаад гэвэл үнэ нь өсч буй хувьцааг авах хүн байж л байгаа. Яагаад гэвэл банкинд мөнгө хадгалуулахад хүссэн үедээ авч чаддагүй. Би хугацаатай өндөр хүүтэй хадгалуулсан учир. Авлаа гэхэд би хүссэн ашгаа алдана. Тэгэхээр би мөнгөө хүссэн үедээ өөрт ашигтай зүйлд зарцуулж чадах нь.
Инфляцад өртөхгүй
Инфляц гэж нэг мангас бий. Энэ миний халаасыг тэмтэрч, байгааг нь хуу хаман оддог дээрэмчин. Тэгвэл дээрэмчний гарт өртөлгүй холуур өнгөрч болох нэг тал бий. Товчхондоо инфляц бараа бүтээгдэхүүний үнийг өсгөдөг. Өөрөөр хэлбэл инфляцийн түвшин нэмэгдэхэд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өндөр болж, бэлэн мөнгөний худалдан авах чадвар багасна. Таны мөнгөн хадгаламж инфляцид өртөж, үнэ цэнэ нь буурч байгаа юм. Тэгвэл хувьцааны үнэ бусад бараа, үйлчилгээний адил инфляцийг дагаж өсдөг. Учир нь, хувьцааны цаана компанийн үл xөдлөx хөрөнгө, эд зүйлс, бизнес байдаг ба бүx зүйл үнэд орж байгаа үед тэдгээрийн үнэ мөн адил өсч улмаар xувьцаа ч гэсэн үнэд орно. Энд нэг бяцхан бодлого бодьё. Би нэг жилийн 15 хувийн хүүтэй 100 мянган төгрөг банкинд хадгалууллаа. Гэтэл инфляц 20 хувьтай гарав. Миний 100 мянган төгрөг инфляцад өртөж 80 мянга болно. Миний банкинд хадгалуулсан мөнгөний орлого 15 мянган төгрөг байх юм. Хөөрхий нөгөө 100 мянган төгрөг маань 95 мянга болж буурсан гэсэн үг. Би жилийн орлогоос илүү гарсан 100 мянган төгрөгөөсөө ашиг олж чадсангүй...
Би яаж хувьцааны наймаа хийж болох бол
Мэдээж та бид сайныг нь олж хараад сул талыг нь судлана. Өнөөдөр хөл нүцгэн яваа хүнийг бусад нь хараад өрөвддөг. Энэ зайлуул яасан юм бол доо гээд дотроо элдэв л зүйл бодох байх. Тэгвэл өнөөдөр эх дэлхийнхээ ургамал амьтныг сүйтгэх вий гэж ээтэн хоншоортой гутал өмсч ирсэн монголчууд өнөөдөр байгалийн асар их баялагтай, хөрөнгө чинээтэй ч ашиглаж чадахгүй хөл нүцгэн жирийлгэж байгаа нь харамсалтай. Хөрөнгийн захаас гутлаа олж хөвчин дэлхийн хүн ардаас дутахгүй хөгжих ухаан бидэнд даанч дутмаг байна. Тэгэхээр бидэнд өнөөдөр хөлдөө үргэлж ганган “гутал” авч болох газар бол Хөрөнгийн бирж.
Харин зөвхөн тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн хүмүүс болон байгууллагаас энэ гутлыг авах ёстойг анхаарах хэрэгтэй. Бидэнд Хөрөнгийн биржийн лангуунаас шинэ гутлын сонголт хийхэд брокер, дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын банк тусална. Өнөөдөр манай хөрөнгийн бирж дээр 25 брокер, дилерийн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Та эдгээрээс аль нэгийг нь сонгоод данс нээлгэж үнэт цаасны зах зээлийн арилжаанд оролцож болно. Өнөөдөр Хөрөнгийн биржийн арилжаанд оролцож буй дотоодын хөрөнгө оруулагчдын арилжаа хийж буй үнийн дүнг авч үзвэл жижиг хөрөнгө оруулагч нийт зах зээлийн дөнгөж найман хувийг л эзэлж байгаа аж. Үлдсэн 92 хувь нь байгууллагын буюу том хөрөнгө оруулагчид ногдож буй юм. Тэгхээр бидэнд асар их боломж байна. Харин...
Би хүнс, барааны дэлгүүр, худалдааны төв, захаар ороод өөрт таалагдсан, хэрэглэж сурсан бүтээгдэхүүнээ худалдан авдаг. Надад өдөр болгон дэлгүүр орох шаардлага гардаг. Миний өдөр тутмын л ажлын нэг бол хэрэгтэй зүйлээ худалдаж авах. Ямар бараа аль дэлгүүрт хэдэн төгрөгийн үнэтэй байж болохыг ч гадарладаг. Хамгийн хямд, бас чанартайг хэрхэн сонгохоо мэддэг. Найз нөхөддөө тэнд ийм бараа, тийм үнэтэй байдаг юм билээ. Чи авбал алдахгүй байх. Судлаад үзээрэй гэж хэлдэг. Хэрэв чамд таалагдвал сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь гэсэн үг гээд л бурж ч чадна. Гэхдээ өөрийнхөө орж үзээгүй арилжаа наймааны газарт тэр бараа ямар үнэтэй байдаг, түүнийг яаж арилжаалдгийг мэдэхүй. Өөрийнхөө орж гардаг дэлгүүр, зах, худалдааны төвийн хэмжээнд сэтгэж анд нөхөддөө зөвлөгөө өгч байгаа нь энэ. Тэгвэл хамгийн өгөөжтэй худалдааны төв хаана байдгийг та мэдэх үү. Уриад, өдөөд байхад нь бид тоодоггүй газар байгааг анзаарсан уу. Энэ газрыг Хөрөнгийн бирж гэдэг. Бидний тэр бүр наймаа хийгээд байдаггүй зах бол энэ гэж хэлж болох юм. Яагаад сонирхолгүй орхичихдог юм бэ гэж үү. Хөрөнгийн биржийн тухай мэдлэг, сонирхол дутсаных гэхээс өөр гаргалгаа надад лав алга. Бидэнд Хөрөнгийн бирж гэхээр л огт танихгүй хоол хүнс, хувцас худалдаж авахаас ч тэс өөр зах гэсэн ойлголт байсаар байна. Бидний нэрлэж заншсан дэлгүүр, зах, худалдааны төвийн лангуун дээрх бараа, худалдаа хийж буй нөхцөл байдал зэрэг талаас нь харвал Хөрөнгийн бирж гэдэг өөр ертөнц юм шиг санагдана. Гэвч арилжаа, наймаа хийж чадвал хэн хүнд ашиг орлогоо өгдөг гэдгээрээ адил юм бас байна аа. Хийсэн арилжаа маань миний төлсөн мөнгөнөөс хэд дахин илүү ашиг өгнө гэдгийг л ухамсарлалгүй явж. Өөрөөр хэлбэл миний нэг төгрөг хоёр, гурав болно... Жишээ нь, би барааны зах, дэлгүүрээс худалдаж авсан гутлаа хоёр жил өмсөнө гэж төлөвлөдөг. Тэгвэл олон жил ээлжлээд, бас насаараа өмсөх гутал Хөрөнгийн биржид байгаа гэж хэлж болох юм. Гайхаж байна уу. Гуталгүй хүн хол явахгүй гэдгийг мэдсээр байж бид гутлын сонголтоо буруу хийдэг тал бий. Чухам яагаад гутал яриад байна вэ гэвэл өдөр тутам энэ зүйлийг хөлдөө өмсдөг шиг санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд бид олон салбартай, хаанаас хэзээ ч авч болох банк гэдэг ганцхан гутлаа л угладаг зантай болчихож. Энэ нь бидний халаасанд байгаа мөнгөний 95 хувийг атгаж байгаа учраас арга ч үгүй биз. Гэтэл та бид хоёр яагаад хоёр гуталтай бас сонголт хийдэг байж болохгүй гэж.
Тэгвэл биднийг холын холд хүргэх чадалтай нэгэн гутлын тухай зах зухын мэдээлэл хүргэе. Энэ бол санхүүгийн эрх чөлөөний тухай, үнэт цаас гэдэг хувьцаа хэмээх сайхан гутлын талаар хэлж буй юм шүү. Өөрөөр хэлбэл, бид өдөр тутамдаа арилжаа хийж сурсантай адил үйлдэлтэй боловч сурч дадаагүй наймааны ертөнцийн тухай өгүүлье. Гэхдээ зөвхөн эхлэлийг нь...
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үед хүн бүрт цэнхэр, ягаан тасалбар үнэ төлбөргүй өгсөн. Энэ бол төвлөрсөн өмчийг задалж, хувь хүн бүрт хишиг түгээсэн Төр засгийн томоохон бодлого байлаа. Хүн хувьдаа өмчтэй болж, түүнийгээ өсгөн үржүүлэх, захиран зарцуулах эрхтэй болов. Ингэж л бид гутлын сонголтоо хийж эхэлсэн. Монголчууд үнэт цаас, түүнийг борлуулдаг дэлгүүр буюу хөрөнгийн биржээр анх үйлчлүүлсэн нь уг нь өмч хувьчлал байсан гэдэг. Гэвч өнөөг хүртэл өмчилж авсан хувьцааныхаа үр шимийг хүртээгүй хүн олон. Тухайлбал, өнөөгийн байдлаар “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” /ҮЦТТТХТ/ ХХК-д хувьчилж авсан өмчийнхөө үр шимийг хүртэж ногдол ашгаа аваагүй хувьцаа эзэмшигчдийн 2.2 тэрбум орчим төгрөг хадгалагдаж буй аж. Үүнээс гадна 2012 онд иргэн бүр “Эрдэнэс Таван толгой” компанийн 1072 , “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн нэг хувьцаа эзэмших болсон. Тэгэхээр Хөрөнгийн бирж хэмээх захын лангуунд ямар бараа байгааг судалж хэрхэн ашиг хүртэх вэ гэдэгт суралцах шаардлага та бидэнд зайлшгүй байгаа юм.
Хувьцаа
Энэ бол тухайн компаниас өмчлөх эрхийг илтгэж буй үнэт цаас. Би гэдэг хүн хэдэн ч ширхэг бай хувьцаа худалдан авснаар тухайн компанийн эздийн нэг болох юм. Хувьцааг нь худалдан авсан цагаас эхлэн энэ компанийн эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгө, эрхэлж буй бизнес танд хамаатай болно. Товчхондоо унаж яваа машин, амьдарч буй гэр оронтой чинь адил таны нэг өмч боллоо гэсэн үг. Тэгэхдээ өмчилж буй хувьцааны хувь хэмжээнээс хамаарч, таны эрх мэдэл өөр. Гэвч хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж санал өгөх эрхтэй. Нэгэнт бид эрхтэй тул үүрэг бас хүлээнэ. Хувьцаа энгийн, давуу эрхийн гэсэн хоёр янз бий. Энгийн хувьцаа гэдэг нь хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож түүгээр хэлэлцсэн бүх асуудалд санал өгөх боломжтой боллоо гэсэн үг. Гэхдээ хувьцааны ногдол хувиарлахад давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн дараа өөрийн ашгаа хүртэнэ. Тухайн компани дампуурлаа гэхэд бүх эд хөрөнгийг нь худалдан борлуулахад мөн л давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн дараа өөрт ногдох хувиа авна. Иймд давуу эрхийн хувьцаа эзмшдэг бол өөрт ногдох хувиа ямар ч тохиолдолд эхэлж хүртдэг байх нь. Гэвч зөвхөн давуу эрхийн хувьцаатай холбоотой асуудлаар л санал өгч болно.
Ногдол ашиг
Энэ бол таны сонирхож буй гол зүйл. Компани ашиг орлого сайтай ажиллах үед татварын дараах цэвэр ашгаас хувьцаа эзэмшигч нартаа нэгж хувьцаанд нь ашгаа хувиарлаж хүртээж буй үр шим. Хэрэв алдагдалтай ажилласан бол танд ногдол ашиг өгөхгүй. Ашигтай ажилласан ч хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашгийн талаар өөр шийдвэр гарч болно гэдгийг санаарай. Гэхдээ энэ нь таны хувьцаа худалдаж авсан мөнгөө өсгөх нэг арга. Учир нь нийт хувьцаа эзэмшигчдийн хурлаар үүнийг шийддэг. Таны нэгээхэн хэсгийг эзэмшиж буй компани бизнесээ өргөжүүлэх төсөл хөтөлбөрөө танилцуулж хувь хүртэгчид дэмжсэн гэсэн үг. Иймд танд компаниас ногдол ашигт авах мөнгөний хэмжээ нэмэгдэх гарц харагдаж буйг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь та тухайн компанийн үйл ажиллагаа бизнест хяналт тавьж, хувьцаа эзмшигчийн хурлаар өөрийн санал бодлоо илэрхийлж, өмч хөрөнгөө хамгаалж буй билээ. Нөгөө талаар хувьцаа эзэмшигч та тухайн компанид өөрийн хөрөнгөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажиллах боломжийг нь олгож байгаагийн хариу урамшуулал ногдол ашиг юм.
Ханшийн өөрчлөлтөөс ашиг олох
Би ногдол авхаа хүлээхгүй. Тэгхээр өөрийн хувьцаагаа зарж богино хугацаанд ашиг олмоор байна. Миний 100 төгрөгөөр авсан хувьцаа 150 төгрөг болчихож. Би хувьцаагаа зарлаа. Яагаад гэвэл үнэ нь өсч буй хувьцааг авах хүн байж л байгаа. Яагаад гэвэл банкинд мөнгө хадгалуулахад хүссэн үедээ авч чаддагүй. Би хугацаатай өндөр хүүтэй хадгалуулсан учир. Авлаа гэхэд би хүссэн ашгаа алдана. Тэгэхээр би мөнгөө хүссэн үедээ өөрт ашигтай зүйлд зарцуулж чадах нь.
Инфляцад өртөхгүй
Инфляц гэж нэг мангас бий. Энэ миний халаасыг тэмтэрч, байгааг нь хуу хаман оддог дээрэмчин. Тэгвэл дээрэмчний гарт өртөлгүй холуур өнгөрч болох нэг тал бий. Товчхондоо инфляц бараа бүтээгдэхүүний үнийг өсгөдөг. Өөрөөр хэлбэл инфляцийн түвшин нэмэгдэхэд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өндөр болж, бэлэн мөнгөний худалдан авах чадвар багасна. Таны мөнгөн хадгаламж инфляцид өртөж, үнэ цэнэ нь буурч байгаа юм. Тэгвэл хувьцааны үнэ бусад бараа, үйлчилгээний адил инфляцийг дагаж өсдөг. Учир нь, хувьцааны цаана компанийн үл xөдлөx хөрөнгө, эд зүйлс, бизнес байдаг ба бүx зүйл үнэд орж байгаа үед тэдгээрийн үнэ мөн адил өсч улмаар xувьцаа ч гэсэн үнэд орно. Энд нэг бяцхан бодлого бодьё. Би нэг жилийн 15 хувийн хүүтэй 100 мянган төгрөг банкинд хадгалууллаа. Гэтэл инфляц 20 хувьтай гарав. Миний 100 мянган төгрөг инфляцад өртөж 80 мянга болно. Миний банкинд хадгалуулсан мөнгөний орлого 15 мянган төгрөг байх юм. Хөөрхий нөгөө 100 мянган төгрөг маань 95 мянга болж буурсан гэсэн үг. Би жилийн орлогоос илүү гарсан 100 мянган төгрөгөөсөө ашиг олж чадсангүй...
Би яаж хувьцааны наймаа хийж болох бол
Мэдээж та бид сайныг нь олж хараад сул талыг нь судлана. Өнөөдөр хөл нүцгэн яваа хүнийг бусад нь хараад өрөвддөг. Энэ зайлуул яасан юм бол доо гээд дотроо элдэв л зүйл бодох байх. Тэгвэл өнөөдөр эх дэлхийнхээ ургамал амьтныг сүйтгэх вий гэж ээтэн хоншоортой гутал өмсч ирсэн монголчууд өнөөдөр байгалийн асар их баялагтай, хөрөнгө чинээтэй ч ашиглаж чадахгүй хөл нүцгэн жирийлгэж байгаа нь харамсалтай. Хөрөнгийн захаас гутлаа олж хөвчин дэлхийн хүн ардаас дутахгүй хөгжих ухаан бидэнд даанч дутмаг байна. Тэгэхээр бидэнд өнөөдөр хөлдөө үргэлж ганган “гутал” авч болох газар бол Хөрөнгийн бирж.
Харин зөвхөн тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн хүмүүс болон байгууллагаас энэ гутлыг авах ёстойг анхаарах хэрэгтэй. Бидэнд Хөрөнгийн биржийн лангуунаас шинэ гутлын сонголт хийхэд брокер, дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын банк тусална. Өнөөдөр манай хөрөнгийн бирж дээр 25 брокер, дилерийн компани үйл ажиллагаагаа явуулж байна. Та эдгээрээс аль нэгийг нь сонгоод данс нээлгэж үнэт цаасны зах зээлийн арилжаанд оролцож болно. Өнөөдөр Хөрөнгийн биржийн арилжаанд оролцож буй дотоодын хөрөнгө оруулагчдын арилжаа хийж буй үнийн дүнг авч үзвэл жижиг хөрөнгө оруулагч нийт зах зээлийн дөнгөж найман хувийг л эзэлж байгаа аж. Үлдсэн 92 хувь нь байгууллагын буюу том хөрөнгө оруулагчид ногдож буй юм. Тэгхээр бидэнд асар их боломж байна. Харин...
Т.ЖАНЦАН
0 Сэтгэгдэл
zochin
ОХУ-н Термок нэрийн 5мм-8.5мм зузаантай хүйтнийг үл нэвтрүүлэгч,дулаан баригчийг ашигласнаар вакум цонхны хөлөрч цантах,усан дусал мөстөх асуудал арилна.Мөн цонх хаалганы шилэн багцаар гадагш алддаг +2.5-+4 хэмийг барьж,тасалгаан дахь дулаан агаарын урсгал +4 хэмээр сайжирдаг.Олон удаа ашиглаж,хэрэглэдэг.Таны өрөөний интерьер дизайнд ач холбогдол өгнө.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020
2014.12.11























