Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
ССАЖЯ-ны байрыг хүүхдийн эмнэлэг болгоно
ovoo doo
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Төрийн ордонд өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

Тус хуралдаанаар 2014 оны Төсвийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна. Учир нь Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбогдуулж дээрх өөрчлөлтийг оруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, татан буугдсан яамдын төсөв шинэ яам руу шилжих гэх мэт хөрөнгө мөнгөтэй холбоотой зохицуулалт хийх шаардлага үүссэн. Мөн энэ онд хийхээр төлөвлөсөн зарим төсөл, арга хэмжээ хийгдэхгүй нь тодорхой болсон тул уг ажлуудад төлөвлөсөн төсвийг хасч тооцохоор болжээ. Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэмнэж болох зардлыг хасч тооцохоор болсон. Ингэснээр 51 тэрбум төгрөгийг хэмнэх бололцоо байна гэж үзлээ хэмээн Ц.Мөнхтөр зөвлөх хэллээ. Тэрбээр цааш хэлэхдээ, “Хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 150 ортой Хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харъяанд байгуулахаар шийдвэрлэлээ. Тус эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны 2 дугаар сарын нэгний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болж байна. Одоогийн байдлаар Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах боломжтой гэж үзсэн. Бусад төрийн өмчийн сул байруудыг судлах үүргийг холбогдох газарт нь үүрэг болгосон. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр шинэ сайд нар эхний ээлжинд богино хугацаанд эв нэгдлийг сахиж ажиллах, томилгоог хавтгайруулан хийхгүй байх, цаг хугацаатай уралдаж яам, газруудтайгаа танилцан амралтын өдрүүд гэхгүйгээр ажиллахыг үүрэг болгосон" гэв. Зөвлөхийн мэдээллийн дараагаар сэтгүүлчид сонирхсон асуудлаараа тодруулга авсан юм.
-Төрийн өмчийн сул байруудыг хүүхдийн эмнэлэг болговол цаашид шинээр эмнэлэг барихгүй гэсэн үг үү?
-Энэхүү шийдвэр нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдаж гарч байгаа шийдвэр. Түүнээс шинээр эмнэлэг барихгүй гэсэн үг биш.
-Хүүхдийн эмнэлэгт ажиллах боловсон хүчний хүрэлцээ хэр бол?
-ЭМСЯ-ны мэргэжилтнүүд боловсон хүчний асуудалд санаа зоволтгүй, шийдвэрлэх бололцоотой гэсэн.
-Дэд сайдууд хэзээ томилогдох бол?
-Дэд сайдуудтай холбоотой асуудал улс төрийн томилгоо учраас Засгийн газрын хуралдаанаар яригдахгүй.
-М.Энхсайхан сайдын ажил үүргийн хувиар зарим яамны ажилтай давхцаад байна гэсэн шүүмжлэл бий?
-Монгол Улсын сайд М.Энхсайханы тухайд Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсэг, гадаад хөрөнгө оруулагчтай холбоотой зарим асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэхийг үүрэг болгосон. Цаашдаа шинээр хэрэгжих төслүүд дээр ажиллаад явна.
http://www.montsame.mn

0 Сэтгэгдэл
2014.12.11