Доллар (USD)

Улаанбаатар

Шуурхай мэдээ:
Гэр бүл хамгийн их салдаг 10 орон

Өнөөдөр хөгжиж байгаа орнуудад нийгмийн байдал улам өөрчлөгдөж гэр бүл салах явдал улам өссөөр байна. Энд эдийн засаг, амьжиргааны түвшин, шашин шүтлэг нөлөөлж байгаа ч гэр бүл салах явдал дэлхий даяар өссөөр байгаа нь судлаачдын сэтгэлийг түгшээж байна. Гэр бүл хамгийн их салдаг 10 орныг нэрлэж байна.

10. Унгар


Европын статитстикийн байгууллагын мэдээгээр батлуулсан гэр бүлийн салсан үзүүлэлтээр Унгар дэлхийд гуравдугаар байрт ордог байна. Тэдний судалгаагаар энд 1000 гэр бүлийн 2,5 нь салж гэр бүл батлуулагсдын 67 хувь нь салж төгсдөг байна. Эрчүүдийн аравны нэг нь эхнэрээсээ салсан байдаг бол эмэгтэйчүүдийн 12,4 хувь нь нөхрөөсөө салсан байдаг гэнэ.

9.Швед

Энэ ужлсад 2013 онд 25100 гэр бүл салсны 100 гаруй нь гэрлээд дөнгөж нэг жил ч болоогүй хосууд байсан гэнэ. 1974 оноос хойш энэ улсад салж байгаа гэр бүлийн тоо өссөөр байгаа юм. Батлуулсан гэр бүлийн 47 хувь нь салж байна гэсэн тоо бий. Судлаачид үүнийг төрийн хүчирхэг тогтолцоо нь эмэгтэйчүүд нөхөргүйгээр гэр бүлээ аваад явах чадвартай болгож байгаатай холбоотой гэж үзэж байна.

8. Чех


1960 онд Чехэд гэр бүл салах нь 16 хувь байж. Харин 2005 онд энэ үзүүлэлт 50 хувь болж хамгийн өндөр үзүүлэлттэй орны тоонд оржээ. Одоо бүр гэр бүлийн 66 хувь нь салдаг гэсэн тоо байна. Карловын их сургуулийн доктор Житя Ричтарикова үүний дэлхийн хоёрдугаар дайны дараагаар чех эмэгтэйчүүд гэр ажлаас  бөөнөөрөө татгалзаж эрчүүдтэй адил хөдөлмөрлөх болж нөхрөөсөө хараат байхаа больсонтой холбон тайлбарлаж байна.

7.Португали


Статистикийн Үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд тус улсад төрөлт буурч байгаатай холбоотойгоор гэр бүл салах явдал өсч байна гэж үзэж байна. Энэ улсад өнөөдөр гэр бүлийн 68 хувь нь салж байгаа нь Европын холбоонд хоёрдугаарт орж байга аюм. Португалид өдөрт 70 гэр бүл салдаг байна.

6. Украин


Украины батлуулсан гэр бүлийн 42 хувь нь салдаг гэнэ. Статистикчид энэ улсад гэр бүл батлуулах нь багасч салах нь өссөөр байгааг тэмдэглэжээ. Салж байгаа гэр бүлийн дөрөвний нэг нь гэр бүлийн аль нэг гишүүн архинд донтсонтой холбоотой байдаг байна. Нөгөө нэг хүчин зүйл нь амьдралын доройтол, санхүүгийн бэрхшээл гэнэ. Өнөөдөр Украинд салсан гэр бүл 20 хувьд хүрчээ. Тэгээд ч энд хүүхдийн тэтгэвэрт сард дөнгөж 50 доллар төлдөг нь бас нэг шалтаг болдог байна.

5. АНУ.


АНУ-ын гэр бүл салалт жилээс жилд өссөөр одоо 53 хувьд хүрээд байна. Өнгөрсөн зууны 40, 70-аад онд салалт их байсан ч энэ зууны эхээр эрчимтэй өсчээ. Энд анхны гэр бүлээсээ салж байгаа нь 41 хувь байхад хоёр дахь гэрлэлтийн 60, гурав дахь гэрлэлтийн 73 нь  салдаг байна. Энэ нь хүн анхны алдаанаасаа бага суралцдагийг харуулж байна. Гэр бүл салалтын үндсэн шалтгааныг мэргэжилтнүүд гэр бүлийн санхүүгийн хүндрэл, биеийн болон сэтгэлзүйн хүчирхийлэл, хууран мэхлэлт, бие биедээ итгэл сонирхол буурах гэж үзэж байна.

4.Орос


Энд  гэр бүлийн 51 хувь нь салдаг байна. Тэгвэл 10 жилийн өмнө энд гэр бүлийн гуравны нэг нь л салж байжээ.2012 онд бүр гэр бүлийн салалтаар дэлхийд тэргүүлж байсан байна. Гэр бүл салах  шалтгааныг мэргэжилтнүүд санхүүгийн хүндрэл, орон сууц, архидан согтуурахтай холбож үздэг. Орон байрны хүндрэл нь гэр бүл салах үндсэн шалтгаан болж байна.

3. Белги


Белгигй Европын холбооны хамгийн баян орон, орон сууцны бэрхшээл байхгүй гэдэг ч гэр бүл салалт өндөр. Энд бүр гэр бүлийн 71 хувь нь салдаг гэсэн тоо байна. Нийгмийн өндөр хамгаалал, амьдралын өндөр түвшин, хүмүүсийн амьдрал өөр нэгнээс бага хараат байдаг.  Өнгөрсөн зууны 70-аад онд гэр бүл салах нь бага дөнгөж 9,2 хувь байсан бол өнөөдөр байдал улам хүндэрсээр байна.

2. Белорусс

Гэр бүл  салалтаар дэлхийд хоёрдугаарт ордог орон. Энд гэр бүлийн 68 хувь нь салдаг бол үр хөндөх явдал бас өндөр. Эндхийн иргэд бурханд итгэх нь улам багасч хүн амын 40 хувь нь шашингүйн үзэлтэн гэж үздэг болохоор гэр бүлээ хадгалах, үр хөндүүлэхгүй байх сүм хийдийн  уриалгыг  үл тоодог бололтой.

1.    Малдив

Хүн амынхаа тоогоор дэлхийд 175-д ордог энэ орон гэр бүл салалтаараа нэгдүгээрт ордог. Улс орноороо шахам лалын шашин шүтдэг энэ улсад гэр бүл салахад тун амар. Ердөө “Таляк” гэж гурван удаа хэлэхэд л хосууд хоёр  тийшээ болно.

0 Сэтгэгдэл
Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Хэрэв та зарах гэж байгаа бол Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөр, бидэнтэй холбоо барина уу Хэрэв та юу хийхээ мэдэхгүй бол St. Medantaclinic. Манай эмнэлэгийн хэрэгцээ яаралтай бөөр, эсвэл whatsapp бидэнтэй +12675278876 Хэрэв та сонирхож байгаа бол Бөөрийг худалдахдаа бидэнтэй холбоо барина уу И-мэйл: St.Medantaclinic@gmail.com Үнэ: $ 450,000. Хариулт: St. Medal Clinic, Гурав дахь эмчилгээ
Энэ нь Адибайпраданы анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм Эмнэлэг нь маш чухал бөгөөд бөөрний хандивлагчдыг эрэлхийлж байна Тэдний 100% нь бөөрийг нь 252,000 ам.доллараар худалддаг хандивлагчидтай холбоо барихыг хүсч байгаад баяртай байна Dr.adityapradhanmedical@gmail.com эсвэл 9825503721 утас руу утасдах +447031993891 эсвэл бидэнтэй холбоо бариарай @ zonal headoffice үгүй. 23 Луку шинэ зам либа хэлэв     Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, яаралтай арга хэмжээ авах болно Бидний үнэлэмжийн өвчтөнүүд бөөрийг хүлээж байгаа тул дагаж мөрддөг шилжүүлэн суулгах .. Др
Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтанд зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхож байгаа бол эмнэлэгт хандаарай                    fortis.hospital.in@gmail.com
Nuud gaigaas bolood mongold salalt ihessen.
ТАЛЯК ТАЛЯК ТАЛЯК
harin tiimuu
Mongol mash ondort orno batluulaagui mortloo huuhedtei ger bul slalt ih bgaa suuliin jiluuded ih osch bgaa
mongol haachchihvaaa...aaayyyy. ehnii 5-d baih yostoi
harin tiimuu
Хамгийн их уншсан