Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“УБТЗ”-ыг мэргэжлийн хүн нь удирдахаар боллоо

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн пүрэв, баасан гаригт болж, “УБТЗ”-ын даргаар Лувсандагвын Пүрэвбаатарыг томиллоо. Л.Пүрэвбаатарын хувьд 1984 онд Ленинградын Төмөр замын инженерийн дээд сургуулийг Зам харилцааны мэргэжилтэн, дохиолол холбооны инженерээр төгсч ирээд өнөөдрийг хүртэл төмөр замтай амьдралаа холбож буй инженерүүдийн нэг юм. Түүний ажлын гараа 1984-1989 онд Дархан дахь Төмөр замын дохиолол холбооны I ангид инженерээс эхэлжээ. Улмаар 1990-1993 онд тус байгууллагын ерөнхий менежер, 1994-1996 онд Төмөр замын Хэрэг эрхлэх газрын Олон улсын төслийн мэргэжилтэн, 1997-1999 онд тус газрын Техник эдийн засгийн албаны ахлах инженер, 1999-2000 онд Төмөр замын Аялал жуулчлал, хамтын ажиллагааны төвийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.
Тэрээр “Мастернэт” компанийн захирлаар 2000-2004 онд ажиллаж, “УБТЗ”-ын Нэгдүгээр орлогч даргаар 2004-2006, Зүтгүүр, хөдлөх бүрэлдэх, туслах үйлдвэрлэл эрхэлсэн орлогч даргаар 2006-2007, УБТЗ-ын Гадаад харилцааны албаны даргаар 2008-2012, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дэд даргаар 2008-2012 оныг дуустал ажилласан туршлагатай. Тус агентлагийг татан буулгасны дараагаас буюу 2012 оны аравдугаар сараас Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллажээ. Төрийн алба тэр дундаа төмөр замын салбарт олон жил ажилласан Л.Пүрэвбаатар ийнхүү “УБТЗ”-ын даргаар томилогдлоо. Удирдлагын арга зүй, хүний нөөцийн менежерээр мэргэшсэн түүнийг “УБТЗ”-ын даргаар томилогдсонд салбарынхан нь ам сайтай хүлээн авчээ.
0 Сэтгэгдэл
bolj baina !
Хамгийн их уншсан