Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Калори нэмэх бус харин ч шатаадаг хоол хүнс


1. Авокадо ханаагүй тос агуулдаг тул бодисын солилцоог хурдасгах төдийгүй эсийн энерги үүсгэх хэсгийг аливаа гэмтлээс хамгаалдаг.
Мөн холестрол багасгах, шарх хурдан эдгээх, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ. Нүдний хараа, үсэнд эерэг нөлөөтэй.

2. Ногоон цай уухад дотор амт, үнэр нь танд таашаал өгч, хүйтэн өвөл дотроос дулаацуулаад зогсохгүй таны биеийн бодисын солилцоог хурдасган жин хасахад тусалдаг.

3. Шинжлэх ухаан аль хэдийн Омега 3 аминдэм хүний биеийн бодисын солилцооны үйл ажиллагааг зохицуулах үйлчилгээтэйг судлан тогтоожээ. Хүний бие өөрөө үүсгэдэггүй тул Омега 3 аминдэмээр баялаг туна, яргай загас зэрэг хоол хүнс эсвэл Омега 3-ын бэлдмэл хэрэглэж заншаарай.

4. Өглөө сэрээд халуун кофе ууж нойрноос сэргэх тэр сайхан мэдрэмжийг бид бүгд мэднэ. Кофенд агуулагддаг каффейн хэмээх бодис хүний бие махбодийг сэргээх нөлөө үзүүлдэг. Кофе уух үед үед зүрхний цохилт хурдасч цусан дахь хүчилтөрөгчийн агууламж нэмэгддэг нь илүү калорийг шатаах нөхцөл болдог гэнэ шүү.

5. Бразил самар нь идэхэд амттай төдийгүй бамбай булчирхайн энгийн дааврыг T3 буюу бамбай булчирхайн идэвхтэй хэлбэрт оруулснаар бодисын солилцоог хурдасгах нөлөө үзүүлдэг. Мөн дархлаа сайжруулах, целлюлит багасгах зэрэг сайн талуудтай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан