Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Төсөв хэмнэх зарчмыг шат шатанд хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Тэрбээр хурлын эхэнд "Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулж байна. Үүний хүрээнд төрийн байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтыг оновчтой болгох шат дараатай алхмууд хийнэ. Яам, агентлагууд дахь чиг үүргийн давхардлыг арилгаж, удирдлагын шат дамжлагыг цөөрүүлж эхлээд байгаа. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг төрийн албан хаагчийн ангиллаас гаргах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг төр-бизнесийн түншлэлийн зарчмаар явуулах бодлогын шинэтгэлийг ирэх онд хийнэ. Төрийн албанд хийх эдгээр шинэтгэлд төсөв зардал хэмнэх зарчмыг тууштай баримтална" гэж онцоллоо.
Орон нутгийн хөгжлийн сан болон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн 2013 оны зарцуулалтад Үндэсний Аудитын газраас хийсэн аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Энэ дагуу дээрх сангуудын хөрөнгийг зарцуулахдаа алдаа дутагдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, тендерт оролцохдоо гэрээт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн компаниудыг Худалдан авах ажиллагааны газрын "хар жагсаалт"-д оруулах, төсөв төлөвлөхөөс тайлагнах хүртэлх бүх үе шатанд олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлээр тодорхой ажлууд хийж хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн, 5 саяас дээш дүнтэй хийсэн зарлага, гүйлгээ бүрээ ил тод мэдээлэх үүргийг төрийн байгууллагуудад хүлээлгэсэн Шилэн дансны тухай хууль ирэх оны эхнээс мөрдөгдөхтэй холбогдуулан албан хаагчиддаа мэдээлэл өгч сургаж дадлагажуулахыг аймаг, сумдын удирдлагуудад анхааруулсан юм.
Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт орох боловч Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн, хийж эхлүүлсэн бүтээн байгуулалт, үйлдвэржилт, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зэрэг олонажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлээд, орон нутагт тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаарх аймгийн Засаг дарга нарын асуултад хариулт, мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
zochin
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020
2014.12.17