“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Ажил мэргэжлийн стандарт, хөтөлбөр боловсруулснаа хүлээлгэн өглөө
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалт” төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа. Тэд хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд зургаан мэргэжлээр боловсруулсан “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, гүйцэтгэлийн үнэлгээ”-г хүлээлгэж өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн боловсролын сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, онолд суурилсан танхимын сургалтаас практик үр дүн, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын системд шилжиж, хувийн салбартай хамтын ажиллагаагаа сайжруулж, ажлын байр бий болгох зорилтыг дэмжиж буй нь уг төслийг хэрэгжүүлэх гол үндэслэл болсон гэдгийг төслийн багийнхан онцлоод “Одоогоор Монгол Улсад мэргэжлийн боловсрол сургалтын 79 байгууллага үйл ажиллагааг явуулж тэдгээрт 42, мянга гаруй хүн сурч байна. Эдгээрээс Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймгийг “Баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалт” төсөлд хамруулсан бөгөөд эхний ээлжинд тодорхой мэргэжлийн стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг хийж гүйцэтгэснээ хүлээлгэн өгч байна” хэмээсэн. Тэд энэ удаа Говь-Алтай аймгийн МСҮТ-д машин механизмын засварчин, Увс аймгийн Улаангом политехникийн коллежид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежид жимс, жимсгэнэ, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч, Баян-Өлгий аймгийн МСҮТ-д авто замын засварчин, Завхан аймгийн МСҮТ-д бетон арматурчин, Баянхонгор аймгийн МСҮТ-д мал аж ахуй, газар тариалан хосолсон фермерчний мэргэжлийг сонгон авч төрөлжсөн сургалтыг эхлүүлээд байгаа бөгөөд сонгосон мэргэжлүүдийнхээ стандарт болон сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна. Ингэхдээ мэргэжлийн холбоод болон, уг мэргэжлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авах зорилгоор тусгай ажлын хэсгитйг мэргэжил бүр дээр гарган ажиллуулсан байна. Мөн төсөл хэрэгжиж эхэлснээр аймгуудад байдаг Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар зөвлөлүүдийн ажлыг идэвхжүүлэх сайн хөшүүрэг болж чадсан төдийгүй мэргэжлийн холбоод тэдний боловсруулсан хөтөлбөрийн дагуу илүү нарийвчилсан хөтөлбөрүүдийг хийж, салбарын мэргэжлүүдийнхээ стандартыг тодорхой болгож эхэлсэн таатай мэдээг төслийн багийнхан дуулгаж байлаа.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд чиглэсэн мэргэжлийн сургалтыг дэмжих зорилготой уг төслийг ирэх онд үргэлжлүүлэхээр зарчмын хувьд тохирсон учраас хийж эхлүүлсэн ажлаа 2015 онд улам өргөн хүрээнд үргэлжлүүлэх боломжтой болно гэдэгт итгэж буйгаа Хөдөлмөрийн сайд С.Чинзориг уулзалтын үеэр онцолсон бөгөөд цаашид илүү үр дүнтэй хамтран ажиллахад яамны зүгээс бүхий л бололцоогоороо дэмжихээ амлалаа.

0 Сэтгэгдэл