Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Г.Баярсайхан гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлжээ.

Засгийн газар энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар 150 ортой хүүхдийн эмнэлгийг татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байранд байгуулах шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тус яамны байрыг эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хэмээн үзэж, эл шаардлагыг хүргүүлсэн аж. Тэрбээр шаардлагадаа “Хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Засгийн газрын X байр нь угаас эмнэлгийн зориулалттай барилга биш бөгөөд баригдаад олон жил болж байгаа, эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хуучны байр юм. Иймд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээр эмнэлгийн зориулалтаар барьж буй шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглаж, хүүхдийн шинэ эмнэлэг болгож, 2015 оны хоёрдугаар улиралд багтаж үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангаж, улмаар үйл ажиллагааг нь жигдрүүлж, нийгмийн тулгамдсан асуудал болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн асуудалд жинхэнэ утгаар нь анхаарлаа хандуулахыг эмч мэргэжилтэй гишүүний хувьд миний бие Монгол Улсын Ерөнхий сайд танаас шаардаж байна” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан