Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
З.Баянсэлэнгэ: Онц хүнд гэмт хэрэгт гүтгүүлсэн учраас хуулийн байгууллагад хандана
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өөрийн “Арц суварга” компаниар дамжуулж, эрүүл мэндийн салбараас 9 тэрбум төгрөгийн тендер авсан гэх мэдээлэл энэ долоо хоногийн эхний өдрүүдэд гарч багагүй шуугиан тарьсан. Мэдээлэл гарсан даруйд түүнээс тодруулга авахыг хүссэн ч гадаад томилолттой байсан учраас хариулах боломжгүй байв. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн албан ёсоор хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Хэрэв би авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон, тэр тендерийг аваад дундаас нь мөнгө төгрөг авсан зүйл байдаг юм бол би УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байна. Хариуцлага хүлээхэд ч бэлэн. Энэ удаагийн УИХ-ын гишүүдээс шүүхийн танхимд орж үнэн зөвөө тогтоолгосон ганц хүн нь би. Та бүхэн мэдэж байгаа. Би 8 сар хүн зодсон хэрэгт гүтгэгдэж шүүх цагдаагаар явж байсан. Тухайн үед би Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд яллагдагчийн ширээний ард үнэн зөвөө тогтоолгох гэж суугаад үнэн ялж би гарч ирж байсан. Түүн шиг би яллагдагчийн ширээний ард суухад бэлэн.
Би УИХ-ын бүрэн эрхээрээ далимдуулахгүй. Хуулийн байгууллагаар шалгуулна. Үнэхээр авсан юм байдаг юм бол шоронд ороход бэлэн байна. Засгийн газрыг, Шударга ёс эвслээ эв нэгдэлтэй байлгахын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж ажилласан. Тэр нь магадгүй өнөөдөр улстөрчдийн байр суурийг ганхаах, Засгийн газрыг унагаах үйл ажиллагаанд нь саад тотгор үзүүлсэн учраас намайг болон МАХН-ыг буруутгаж, надаар далимдуулан олон хүнийг ажлаас нь халах гэсэн зорилго агуулж байна гэж би харж байна” гэв. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ сард татвар нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад нэг сая 318 мянган төгрөг гар дээрээ авдаг бөгөөд Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл авсан гэдгээ ч ил хэлээд онц хүнд гэмт хэрэгт гүтгүүлсэн учраас хууль хяналтын байгууллагад хандана гэлээ. Гол нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын мууг үзэх гэсэндээ биш МАНАН-ын эсрэг зогссон гишүүдийн нэр хүндэд хандаж гүтгэн, онц хүн хэрэгт холбогдуулсан захиалгын мэдээллийн эзнийг олохын тулд хууль хяналтын байгууллагад хандаж ажиллахаар өөр арга алга хэмээн учирлав.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өөрийн “Арц суварга” компаниар дамжуулж, эрүүл мэндийн салбараас 9 тэрбум төгрөгийн тендер авсан гэх мэдээлэл энэ долоо хоногийн эхний өдрүүдэд гарч багагүй шуугиан тарьсан. Мэдээлэл гарсан даруйд түүнээс тодруулга авахыг хүссэн ч гадаад томилолттой байсан учраас хариулах боломжгүй байв. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн албан ёсоор хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Хэрэв би авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон, тэр тендерийг аваад дундаас нь мөнгө төгрөг авсан зүйл байдаг юм бол би УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн байна. Хариуцлага хүлээхэд ч бэлэн. Энэ удаагийн УИХ-ын гишүүдээс шүүхийн танхимд орж үнэн зөвөө тогтоолгосон ганц хүн нь би. Та бүхэн мэдэж байгаа. Би 8 сар хүн зодсон хэрэгт гүтгэгдэж шүүх цагдаагаар явж байсан. Тухайн үед би Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд яллагдагчийн ширээний ард үнэн зөвөө тогтоолгох гэж суугаад үнэн ялж би гарч ирж байсан. Түүн шиг би яллагдагчийн ширээний ард суухад бэлэн.Би УИХ-ын бүрэн эрхээрээ далимдуулахгүй. Хуулийн байгууллагаар шалгуулна. Үнэхээр авсан юм байдаг юм бол шоронд ороход бэлэн байна. Засгийн газрыг, Шударга ёс эвслээ эв нэгдэлтэй байлгахын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж ажилласан. Тэр нь магадгүй өнөөдөр улстөрчдийн байр суурийг ганхаах, Засгийн газрыг унагаах үйл ажиллагаанд нь саад тотгор үзүүлсэн учраас намайг болон МАХН-ыг буруутгаж, надаар далимдуулан олон хүнийг ажлаас нь халах гэсэн зорилго агуулж байна гэж би харж байна” гэв. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ сард татвар нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад нэг сая 318 мянган төгрөг гар дээрээ авдаг бөгөөд Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл авсан гэдгээ ч ил хэлээд онц хүнд гэмт хэрэгт гүтгүүлсэн учраас хууль хяналтын байгууллагад хандана гэлээ. Гол нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын мууг үзэх гэсэндээ биш МАНАН-ын эсрэг зогссон гишүүдийн нэр хүндэд хандаж гүтгэн, онц хүн хэрэгт холбогдуулсан захиалгын мэдээллийн эзнийг олохын тулд хууль хяналтын байгууллагад хандаж ажиллахаар өөр арга алга хэмээн учирлав.
0 Сэтгэгдэл
Туулай
Цагдаагаас яагаад хөөгдсөн юм бол? Нэг шалтаг хэл хэлэх байх гэхдээ Цагдаа дунд ба түүнээс доош албан тушаалын ажлаа мөрөөрөө хийгээд байгаа хүнээ зүгээр ховноос болоод халдаггүй гэдгийг бүгд мэднэ
2014.12.19























