“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Шоучин О.Магнай шоудсаар байна
"Шинэ он гарахаас өмнө бензиний үнэ буулгаж чадахгүй бол ажлаа өгнө" гэж О.Магнай хэлсэн нь, угтаа бол шоу байлаа. ШӨХТГ-ын даргаар багагүй хугацаанд ажиллахдаа түлш шатахууны үнэ гэдэг юмыг зоргоор нь буулгачихаж болдоггүй эд гэдгийг яс махаараа мэдэрсэн бололтой. Түүнийг ийм зүйл жиргэхэд хэнд ч сэжиг хар төрөхөөр байлаа. Тэрчлэн О.Магнайгийн өнөөдрийн мэдэгдлийн араас “Бензиний компаниудтай тэмцэх гэтэл хусчихлаа” гэж мессеж дагалдана гэсэн прогнозыг ажиглагчид хийж байна.
Уг нь тэр бензиний үнэ буурах ёстой гэж уурссан байдалтай мэдэгдсэн биш уг шалтгаан нь шинээр бүрэлдсэн засгийн сайд У.Хүрэлсүхтэй холбоотой юу гэмээр байдлаар ажлаа өгч байна. Тэр У.Хүрэлсүхтэй хамтран ажиллаж чадахгүй гэжээ.

Нэг иймэрхүү жиргээ болж, өнгөрсөн өдрүүдэд дуулиан тарьсан. Гэтэл О.Магнайтай нохойн баас хэмээн дуудалцсан хүн нь У.Хүрэлсүх биш түүний нэрээр өөр хүн аккаунт нээж жиргэсэн нь олонд илчлэгдлээ.

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, У.Хүрэлсүхтэй нохойн баас гэж үг шидэлцдэг өдрөө эдгээр жиргээнүүдийг харсан байх магадлал маш өндөр. Тэгэхээр О.Магнайгийн хувьд У.Хүрэлсүхээр туг тахин жүжиг тавьж, шоу хийсэн нь ойлгомжтой байна.
PHOTONEWS.MN
"Шинэ он гарахаас өмнө бензиний үнэ буулгаж чадахгүй бол ажлаа өгнө" гэж О.Магнай хэлсэн нь, угтаа бол шоу байлаа. ШӨХТГ-ын даргаар багагүй хугацаанд ажиллахдаа түлш шатахууны үнэ гэдэг юмыг зоргоор нь буулгачихаж болдоггүй эд гэдгийг яс махаараа мэдэрсэн бололтой. Түүнийг ийм зүйл жиргэхэд хэнд ч сэжиг хар төрөхөөр байлаа. Тэрчлэн О.Магнайгийн өнөөдрийн мэдэгдлийн араас “Бензиний компаниудтай тэмцэх гэтэл хусчихлаа” гэж мессеж дагалдана гэсэн прогнозыг ажиглагчид хийж байна. Уг нь тэр бензиний үнэ буурах ёстой гэж уурссан байдалтай мэдэгдсэн биш уг шалтгаан нь шинээр бүрэлдсэн засгийн сайд У.Хүрэлсүхтэй холбоотой юу гэмээр байдлаар ажлаа өгч байна. Тэр У.Хүрэлсүхтэй хамтран ажиллаж чадахгүй гэжээ.

Нэг иймэрхүү жиргээ болж, өнгөрсөн өдрүүдэд дуулиан тарьсан. Гэтэл О.Магнайтай нохойн баас хэмээн дуудалцсан хүн нь У.Хүрэлсүх биш түүний нэрээр өөр хүн аккаунт нээж жиргэсэн нь олонд илчлэгдлээ.

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, У.Хүрэлсүхтэй нохойн баас гэж үг шидэлцдэг өдрөө эдгээр жиргээнүүдийг харсан байх магадлал маш өндөр. Тэгэхээр О.Магнайгийн хувьд У.Хүрэлсүхээр туг тахин жүжиг тавьж, шоу хийсэн нь ойлгомжтой байна.
PHOTONEWS.MN
0 Сэтгэгдэл























