“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгатай танилцав
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Хүн амын өсөлт нэмэгдэж байгаа, эмнэлгийн үйлчилгээг нийтэд хүрэлцээтэй болгох шаардлагын үүднээс шинээр байгуулах эмнэлгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг судлан, дүгнэлт гаргуулахаар НББСШУБХ-оос УИХ-ын гишүүн Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Энэ хүрээнд ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Арвин, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа нар Зам тээврийн яам /ЗТЯ/-ны байрлаж буй Засгийн газрын XIII байрны барилга болон Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох хүмүүстэй уулзан санал солилцож байгааг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Д.Арвин “ЗТЯ-ны одоогийн байрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах Засгийн газрын энэ сарын 17-ны өдрийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт гаргахаар НББСШУБХ-ны ажлын хэсгийн гишүүд энд ажиллаж байна” гэв. Түүнчлэн Засгийн газрын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр холбогдох байгууллагууд хариуцлагатай, шуурхай ажиллах ёстойг сануулав. Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр холбогдох яамдын ажилтнуудад удахгүй УИХ-аар ирэх оны төсвийн тодотголыг хэлэлцэх бөгөөд энэ үеэр шинээр байгуулах эмнэлгүүдтэй холбоотой зардлыг тусгах тал дээр анхаарч, шуурхай ажиллахгүй бол ирэх онд төсөвгүй гэдэг шалтгаанаар энэ ажил удаашрах магадлалтайг анхааруулав.

0 Сэтгэгдэл