Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Байнгын хороодын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ
УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд болон байнгын хороодын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Байнгын хороодын хурлын хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:


Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулга;

“Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай” Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах Хууль зүйн байнгын хорооны тогтоол;

Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох тухай асуудал;

Ажлын хэсгийн ахлагч томилох, ажлын хэсэг байгуулах тухай асуудал / Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай/

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:


Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудал;

Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:


Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга 2014.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэх.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан