Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
АН-ын бүлгийн даргаар Б.Гарамгайбаатарыг сонгов
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонголоо.

Тус бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд болсонтой холбогдуулан шинэ даргыг сонгож буй юм.

Б.Гарамгайбаатар 1965-1973 онд Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн. 1973-1977 онд Улаанбаатар Төмөр замын техникум засвар үйлчилгээний техникч, механикч мэргэжлээр, 1985-1990 онд ПДС-ийн механик инженерийн факультет механик инженер мэргэжлээр тус тус төгссөн.  Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.

 Тэрээр  ажлын гараагаа 1977-1979 онд ШУА-ийн химийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний туслах ажилтнаар эхлүүлж, 1981-1985 онд Монгол Улсын Их Сургуулийн Политехникийн дээд сургуулийн Авто тээврийн тэнхимд сургалтын мастер, 1990-1992 онд Армийн засварын төв үйлдвэрт инженер зохион бүтээгч, 1993-1995 онд Монгол шуудан банкинд менежер, 1995-1996 онд *Инч* ХХК-ий захирал, 1996-1999 онд *Эм Пи* ХХК-ий гүйцэтгэх захирал, 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто замын газрын дэд дарга, 2001-2008 онд *Монроуд* ХХК-ий ерөнхий захирлаар ажиллаж байв.

Б.Гарамгайбаатар 2010-2012 онд Авто Замын Үндэсний Асиоциацийн тэргүүнээр ажиллаж байгаад 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан