Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлжээ
Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэг­дүүлж, сайжруулах зорил­готой “Нэг цонхны үйлчилгээ” өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 аймгийн төв, дөрвөн сум, есөн дүүрэг, гурван хороонд нийт 38 цэгт ажиллаж байна. Архангай аймгийн хувьд Засгийн газрын “Нэг цонхны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай тогтоолыг улсын хэмжээнд үлгэр жишээ хэрэгжүүлэх зорилгоор “Бодит ажил, бодит үр дүн”-гийн жилийн ажлын хүрээнд 12 суманд “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлээд байлаа. Харин өнгөрсөн долоо хоногт аймаг хөгжүүлэх сангийн эх үүсвэрээр иж бүрэн засвар тохижилтын ажлыг дуусган аймгийн төвдөө дээрх үйлчилгээг нээлээ. Ингэснээр “Нэг цонхны үйлчилгээ”-р иргэд хөдөлмөрийн, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, нийгмийн халамж, даатгал, газрын харилцаа, иргэний болон хуулийн этгээдийн бүртгэл, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээ, өргөдөл, гомдол, СӨХ болон Эрдэнбулган сумын II ба III багийн Засаг даргын үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан