Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Р.Бурмаа УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргажээ
УИХ-ын гишүүн Р.Бурмаа АН-ын өнөөдрийн бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ танилцуулсан байна.
Яагаад ийм шийдвэр гаргасан тухайд тэрбээр "Миний хувьд зөвхөн сайдын албан тушаал дээр ажиллая гэсэн хүсэлтээ гаргасан. Сайдын албан тушаал санал болгоход сайд бөгөөд гишүүн байх нь УИХ-ын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурьтай байсан учир гишүүний ажлаа өгье гэсэн юм" хэмээх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө. Түүний энэхүү шийдвэрийг УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс “Та хэрвээ УИХ-ын гишүүнээсээ татгалзвал дараа нь эрэгтэй гишүүн орж ирэх нь. Бид УИХ-ын түүхэнд байгаагүй амжилтыг үзүүлж, 11 эмэгтэй гишүүнтэй болсон. Тэгэхээр та ганцаараа энэ шийдвэрийг гаргаж болмооргүй байна” гэсэн бол бусад гишүүд "Сонгуулийн тухай хууль бол таны эхлүүлсэн ажил. Ажлын хэсгийн даргын хувьд энэ ажлаа дутуу хаяад явж болохгүй. Сонгууль болоход жил хагасын хугацаа үлдсэн байна. Түүнээс өмнө хуулиа батлуулаад авбал гишүүн байсныг чинь үр дүн гарна. Тиймээс ажлаа орхиж болохгүй" гэсэн санал бодолтой байгаагаа хэлж байгаа аж.

0 Сэтгэгдэл