Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Р.Бурмаа: Хамгийн түрүүнд гишүүнээсээ татгалзахад бэлэн
УИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаас дараах тодруулга авлаа.

-Та Хөдөө аж ахуйн сайд болохоосоо өмнө “давхар дээл”-ийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлж байсан. Харин өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын гишүүнээсээ татгалзах тухай мэдээлэл гараад байна. Танд тийм бодол бий юу, байр суурь тань юунаас болж өөрчлөгдсөн бэ?
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй гэсэн хуулийн төсөл эцсийн мөчид парламентын хэлэлцүүлэгт унасан. Хэрэв энэ хуулийн төсөл дахин орж ирвэл би хамгийн түрүүнд дэмжих болно, хэрэгжүүлэх болно. Үүнийгээ ч мэдэгдсэн. Хэдийгээр хуулийн төсөл парламентаар дэмжигдээгүй боловч үзэл баримтлал нь дэмжигдсэн гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлснээс харж болох юм. Засгийн газрын 18 гишүүний нэрийг оруулж ирэхдээ 50 хувийг гаднаас “дан дээлтэй” буюу УИХ-ын гишүүн бус хүнээр бүрдүүлсэн бол бусад нь давхар ажиллаж байна. Хууль нь батлагдаагүй боловч үзэл баримтлалынх нь дагуу оруулж ирсэн шүү дээ.
Хувь хүний хувьд би энэ асуудлыг бүлэг дээрээ ярьсан. Гишүүнээсээ татгалзаад сайдаар ажиллая гэдэг хүсэлтээ гаргасан. Миний дараа парламентад орж ирэх хүн бол Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мэдрээ. Би жил хагасын хугацаанд, хоёрын хооронд УИХ-ын гишүүн гээд яах вэ, нэг эхлүүлсэн ажлаа л сайн хийе гэж саналаа хэлсэн. Гэтэл эмэгтэйчүүдийн бүлгээс таны оронд эрэгтэй хүн орж ирэх нь ээ, УИХ-д урьд байгаагүй олон эмэгтэй, 11 гишүүн сонгогдсон амжилтыг хойш татах гэж байгаа тул ганцаараа ийм шийдвэр гаргаж болмооргүй байна гэсэн юм. Энэ саналыг ч хүндэтгэн үзэж байгаа. УИХ-ын хэд хэдэн гишүүн “Сонгуулийн тухай хууль өөрчлөн батлуулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд танд оногдсон ажил шүү. Орхиод явж болохгүй. Дараагийн сонгууль хүртэл жил хагасын хугацаа үлдсэн, хагас жилд багтааж энэ хуулиа батлуулаад авах нь таны УИХ-ын гишүүний хувьд хийсэн ажлын үр дүн байх ёстой” гэсэн. Энэ саналыг бол зөвхөн манай нам биш аль аль намын зүгээс тавьж байгаа юм. Үүнийг ч ялгаагүй хүндэтгэж үзлээ. Түүнээс биш анх сайдын албан тушаал санал болгоход нь би өөрөө сайд хүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллах нь парламентын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн байр суурийнхаа дагуу гишүүний ажлаа өгье гэж байсан юм. Гэвч дээрх шалтгаануудаас үүдээд одоо хүлээлттэй байна даа.
Ухаалаг төр гэдэг зорилтын хүрээнд Ерөнхийлөгчөөс энэ хуулийн төслийг өргөн барина гэж би сонссон. Тэгвэл хамгийн түрүүнд дэмжиж, хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа хэлье.

0 Сэтгэгдэл
kk
xudlaa yariad l , yu gej tand saidiin albiig sanal bolgox ve dee, deeremdej avchixaad l
2015.01.08