Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ж.Батсуурь нар ЗТЯ-ны ажилтай танилцлаа

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь тэргүүтэй эдийн засгийн байнгын хорооны төлөөллийг хүлээн авч уулзаж, яамны үйл ажиллагаа, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд тус яамны зорилго, бодлого хэрэгжилтийн талаар холбогдох албаныхан танилцуулж мэдээлэл өгөв. Энэ үеэр Сайд Н.Төмөрхүү салбарын өнөөгийн байдлыг танилцуулж өөрийн төлөвлөснөөр хамгийн их анхаарал хандуулан хийх ажил нь хууль, эрх зүйн шинэчлэлт байх болно гэдгийг танилцуулсан. Мөн УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны дарга Ж.Батсуурь улс орны эдийн засагт, тэр тусмаа өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшид гол нөлөөлөл үзүүлж буй зам, тээврийн салбарын үйл ажиллагаа, бодлого, зорилтыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн Зам, тээврийн яамны хариуцлагатай албаны хүмүүс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь нарын санаачилсан Зөвшөөрлийн тухай хуулийн талаар ажил хэрэгч асуултаа тавьж болон тус байнгын хороонд харьяалагддаг Үндэсний статистикийн хорооны тоон үзүүлэлтийн зөрүүтэй байдалд анхаарах цаг болсныг сануулж байв.

Уулзалтын төгсгөлд Зам тээврийн яам болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хоёр байгууллага харилцан ойлголцож хамтын хүчээр шийдвэрлүүлэх, улс орны эдийн засагт амин чухал хэрэгцээтэй олон асуудал байгааг онцолж бодлогоо зөв тодорхойлж арга замаа хэрэгжүүлэхдээ гар, сэтгэл нийлж ажиллана хэмээлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан