Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Төрийн нарийн бичгийн дарга нараас сураг байна уу
Шийдлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхлээгүй л байна. Учир нь одоогоор төрийн нарийн бичгийн дарга нараас бусад нь томилогдож ажилдаа оржээ. Намууд зөвшилцөөд сайд, дэд сайдын томилгоог нэгэндээ хяналт болох байдлаар солбиж шийдсэн. 15 яаманд Төрийн нарийн бичгийн дарга ажиллахаас найм нь суудалдаа үлдээд байгаа. Ерөнхий сайдын шийдвэрээр яамдын нэршил өөрчлөгдсөн учир шинэ нэрээр нь томилж буйгаа мэдээлсэн. Гадаад хэргийн яаманд Б.Болдбаатар, Барилга, хот байгуулалтын яаманд Р.Эрдэнэбүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Ш.Булга-Эрдэнэ, Эрчим хүчний яаманд Д.Дэлгэрцогт нар тус тус Төрийн нарийн бичгийн даргаар дахин томилогдсон. Үүнийг МАН-ынхан зөвшилцөлгүй хийсэн томилгоо хэмээн багагүй шүүмжилж байв. Гэвч үүнд ямар нэг тайлбар өгч, гаргасан шийдвэрээсээ буцаагүй. Шүүмжлэгчид ч тэгсгээд чимээгүй болов.
Огт хөдлөлгүй ажлаа хийж байгаа Төрийн нарийн бичгийн дөрвөн дарга бий. Хуульзүйн яаманд Ж.Баярцэцэг, Сангийн яаманд Х.Ганцогт, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд Б.Отгожаргал, Батлан хамгаалах яаманд З.Болдбаатар нар тус тус Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид салбарын сайд болсон. Шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яам болоод Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яамыг цаашдаа хариуцах Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах тул түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа. Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулгыг томилолгүй түр орлон гүйцэтгэгчээр жил гаруйн хугацаанд ажиллуулсан ч шинэ Засгийн газар байгуулагдаад ажлаас чөлөөлсөн. Зам тээврийн яаманд ч гэсэн Төрийн нарийн бичгийн даргыг томилолгүй багагүй хугацаа өнгөрсөн болохоор сонгон шалгаруулж томилно гэж мэдэгдээд буй. Сонгон шалгаруулалт явуулж, шинэ Төрийн нарийн бичгийн дарга томилогдтол яамдын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нар үүрэг гүйцэтгэж ажиллах даалгавар авсан.
Гэвч Төрийн албаны зөвлөлөөс одоогийн байдлаар аль ч яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах зарлал гаргаагүй байгаа юм. Хэдийгээр төрийн албан хаагч болж, тангараг өргөдөг албан тушаал ч гэлээ сүүлийн үед намын шийдвэрт үндэслэн томилгоогоор шийдэгдсээр ирсэн нь нууц биш. Төрийн албан хаагч болсон ч аль нэг намын лого нааж харсаар ирсэн тун чухал албан тушаалыг хаших хүмүүсийн нэр ил далд дуулдсаар. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Очирбатыг Хөдөлмөрийн яам, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлийг Барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Баяртыг БОНХАЖЯ-ыг хариуцуулан ажиллуулах сураг оны өмнө гарсан. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэнгэл нарын нэр яригдаж эхэлсэн гэх. Нэгэнт Төрийн албаны зөвлөлөөс зар тарааж, сонгон шалгаруулна гэсэн болохоор сайдын дараа орох эл албан тушаалыг хаших долоон хүнийг намуудын ажлын хэсгийнхэн “шалгаруулах” биз. Ингэхдээ нөгөө намуудын квотын тэнцвэрийг хадгалж, нэг яаманд засагт хамтарсан бүх намын төлөөллийг багтаахыг эрмэлзэх нь мэдээж. Энэ бүх найруулгын шинжтэй зүйлийг хийх амаргүй болоод өдий болтол 20 гаруй хоногт Төрийн нарийн бичгийн даргад тэрийг хэмээн томилолт хийсэн нь дуулдаагүй бололтой. Томилгооноос урьтаж төсөв мөнгө, төсвийн тодотголоо шийдүүлэхээр болсон гэх мэдээлэл ч гарлаа. Тэгэхээр тэр болтол яамны гол ажлыг нугалдаг хүмүүсээс долоогийнх нь ирц дутуу ажилласаар байх нь.
Шийдлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхлээгүй л байна. Учир нь одоогоор төрийн нарийн бичгийн дарга нараас бусад нь томилогдож ажилдаа оржээ. Намууд зөвшилцөөд сайд, дэд сайдын томилгоог нэгэндээ хяналт болох байдлаар солбиж шийдсэн. 15 яаманд Төрийн нарийн бичгийн дарга ажиллахаас найм нь суудалдаа үлдээд байгаа. Ерөнхий сайдын шийдвэрээр яамдын нэршил өөрчлөгдсөн учир шинэ нэрээр нь томилж буйгаа мэдээлсэн. Гадаад хэргийн яаманд Б.Болдбаатар, Барилга, хот байгуулалтын яаманд Р.Эрдэнэбүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Ш.Булга-Эрдэнэ, Эрчим хүчний яаманд Д.Дэлгэрцогт нар тус тус Төрийн нарийн бичгийн даргаар дахин томилогдсон. Үүнийг МАН-ынхан зөвшилцөлгүй хийсэн томилгоо хэмээн багагүй шүүмжилж байв. Гэвч үүнд ямар нэг тайлбар өгч, гаргасан шийдвэрээсээ буцаагүй. Шүүмжлэгчид ч тэгсгээд чимээгүй болов. Огт хөдлөлгүй ажлаа хийж байгаа Төрийн нарийн бичгийн дөрвөн дарга бий. Хуульзүйн яаманд Ж.Баярцэцэг, Сангийн яаманд Х.Ганцогт, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд Б.Отгожаргал, Батлан хамгаалах яаманд З.Болдбаатар нар тус тус Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид салбарын сайд болсон. Шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яам болоод Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яамыг цаашдаа хариуцах Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулах тул түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа. Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулгыг томилолгүй түр орлон гүйцэтгэгчээр жил гаруйн хугацаанд ажиллуулсан ч шинэ Засгийн газар байгуулагдаад ажлаас чөлөөлсөн. Зам тээврийн яаманд ч гэсэн Төрийн нарийн бичгийн даргыг томилолгүй багагүй хугацаа өнгөрсөн болохоор сонгон шалгаруулж томилно гэж мэдэгдээд буй. Сонгон шалгаруулалт явуулж, шинэ Төрийн нарийн бичгийн дарга томилогдтол яамдын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга нар үүрэг гүйцэтгэж ажиллах даалгавар авсан.
Гэвч Төрийн албаны зөвлөлөөс одоогийн байдлаар аль ч яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах зарлал гаргаагүй байгаа юм. Хэдийгээр төрийн албан хаагч болж, тангараг өргөдөг албан тушаал ч гэлээ сүүлийн үед намын шийдвэрт үндэслэн томилгоогоор шийдэгдсээр ирсэн нь нууц биш. Төрийн албан хаагч болсон ч аль нэг намын лого нааж харсаар ирсэн тун чухал албан тушаалыг хаших хүмүүсийн нэр ил далд дуулдсаар. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Очирбатыг Хөдөлмөрийн яам, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлийг Барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Баяртыг БОНХАЖЯ-ыг хариуцуулан ажиллуулах сураг оны өмнө гарсан. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цэнгэл нарын нэр яригдаж эхэлсэн гэх. Нэгэнт Төрийн албаны зөвлөлөөс зар тарааж, сонгон шалгаруулна гэсэн болохоор сайдын дараа орох эл албан тушаалыг хаших долоон хүнийг намуудын ажлын хэсгийнхэн “шалгаруулах” биз. Ингэхдээ нөгөө намуудын квотын тэнцвэрийг хадгалж, нэг яаманд засагт хамтарсан бүх намын төлөөллийг багтаахыг эрмэлзэх нь мэдээж. Энэ бүх найруулгын шинжтэй зүйлийг хийх амаргүй болоод өдий болтол 20 гаруй хоногт Төрийн нарийн бичгийн даргад тэрийг хэмээн томилолт хийсэн нь дуулдаагүй бололтой. Томилгооноос урьтаж төсөв мөнгө, төсвийн тодотголоо шийдүүлэхээр болсон гэх мэдээлэл ч гарлаа. Тэгэхээр тэр болтол яамны гол ажлыг нугалдаг хүмүүсээс долоогийнх нь ирц дутуу ажилласаар байх нь.
0 Сэтгэгдэл
Зочин
ЗАлуу хүн овоо юм хийх гээд л байгаан. Таны ажлыг дэмжиж байгаа шүүү. амжилт
2015.01.07























