Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Барилгын материалын Үйлдвэрлэл, технологийн паркийг эрчимжүүлнэ

Налайхад шинээр нээгдэх Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк нь барилгын материалын салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалт эхлээд байгаа.
Налайх дүүрэг төдийгүй Нийслэл хот, Төвийн бүс, Монгол улсын ойрын ирээдүйн эдийн засаг, нийгмийн хөгжлийг тодорхойлох их бүтээн байгуулалтад зүй ёсоор орох уг парк байгуулагдсанаар таван жилийн дотор Монгол улсын барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэж, шинээр 1500 гаруй шууд ажлын байр бий болох юм.
2016 оноос эхний ээлжний үйлдвэрүүдийг байршуулж эхлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ онд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хүрээнд дэд бүтцийн зураг төсөв, түр баазын бүтээн байгуулалт болон эхний ээлжний үйлдвэрүүдийн сонгон шалгаруулалтыг хийх зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан