Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Эмч, багш нар маргааш жагсана гэв үү

Хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах, 2015-2016 оны гурван талт хэлэлцээрт  Засгийн газрыг төлөөлөн оролцож буй тал болох Хөдөлмөрийн яамнаас  иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй, харин ч төрийн албан хаагчдыг цомхотгоно гэж мэдэгдсэнийг Төрийн үйлчилгээний албан хаагчдын ҮЭ-ийн холбоод эсэргүүцэж байна. Ийм ч учраас Үйлдвэрчний эвлэлийн байгууллага төрийн үйлчилглээний албан хаагчид, эмч багш нарыг оролцуулсан эсэргүүцлийн жагсаал маргааш Чингисийн талбайд зохион байгуулахаа мэдэгдээд байна.
Улс орны эдийн засгийн байдал сайжраагүй хямралын байдалтай  байхад дээд түвшний тансаглал хэвэндээ, харин ч албан тушаал, эрх мэдлийн төлөөх Засгийн газартай болчихлоо гэж тэд хэлж байна.
Зохион байгуулагчдын тооцоолж байгаагаар 10 мянга орчим хүн оролцох жагсаалд багш, эмч, соёл урлагийн байгууллагын төлөөлөл оролцох аж. Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн ажилтны ҮЭ-ийн холбоод өчигдөр хуралдаж жагсаал зохион байгуулах ажлын хэсэг, штаб байгуулсан байна. Улмаар цалин хөлс нэмүүлэх, ажлын байрыг цомхотгохгүй байхын төлөө  цаашид хамтын тэмцэл өрнүүлэхээр тогтжээ.
Төрийн  180 мянган албан хаагчаас 116 мянга нь багш, эмч, соёл урлагийн салбарын ажилтнууд байдаг бол тэдний дунд өрх толгойлсон эмэгтэйчүүд олон  гэнэ. Гэтэл тэдний тэтгэвэрт гарахдаа төрөөс нэг удаа авдаг тэтгэмжийн хэмжээг багасгасныг ч бас эсэргүүцэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан