“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Эмч багш нар цалингаа 60 хувиар нэмүүлнэ гэнэ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо зохион байгуулж эмч багш нарын цалинг 60 хувь нэмүүлэхээр өнөөдөр Чингисийн талбайд жагсаал хийлээ.
Хөдөлмөрийн болон Сангийн яамнаас энэ салбарын цалинг 2015-2016 онуудад нэмэх боломжгүй гэж мэдэгдсэнийг эсэргүүцэж 10 мянган эмч, багш нар оролцоно гэж Үлдвэрчний эвлэлийн байгууллага мэдэгдэж байсан ч улсын эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулийн 200-аад ажилтан оролцжээ. Жагсагчид "Цалинг 60 хувиар нэмэхийг шаардаж байна”, “Бид өр төлөгчид биш”, “Хэмнэлтийг эрх баригчид өөрсдөөсөө эхлүүлье”, “Эх орондоо сайхан амьдармаар байна" зэрэг уриа лоозон барьж, цалин нэмэхийг шаардаж байлаа.
Үйлдвэрчний эвлэлийн жагсаалд оролцогчид “Эмч багш нар дунджаар 500 мянган төгрөгийн цалин авч байгаа нь бидний амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй, өрөө төлж дийлэхгүйд хүрээд байгаа юм. Эдийн засаг хямарсан, хэмнэлт хэрэгтэй гэж байгаа ч бид ямар өлсч үхэлтэй биш дээ. Ойрын хугацаанд цалингаа 60 хувиар нэмэх шаардлагатай байна. Хэрэв бидний хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэхгүй бол цаашид тэмцсээр байх болно. Өнгөрсөн жилийн төсөвт бидний цалинг нэмэхээр 500 тэрбум төгрөг төсөвлөсөн ч тэр мөнгө юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байгаа” гэж байна.

0 Сэтгэгдэл
bold
tegexleer sywilagch bolon asragch nar baga tsalintai bvr xetsvv biz dee.emch bagsh gexleer shyyd l töriin ajilchidiin tsaling xamtad ni nemex xeregtei
2016.07.30