Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Р.Бурмаа ХАА-н сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцоно

ХБНГУ-ын Берлин хотноо энэ сарын 16-25-нд болох “Ногоон долоо хоног” олон улсын үзэсгэлэн яармаг, “Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний чуулга уулзалт-2015” арга хэмжээнд Монгол Улсын ХХАА-н сайд Р.Бурмаа оролцох гэж байна.

Тэрээр энэ үеэр ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Кристиан Шмит, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Герд Мюллер нартай уулзан хүнс, хөдөө аж ахуйн салбарт урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагаагаа өрнүүлэх, хамтарсан төсөл, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, Германы хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, мах, сүүний чиглэлийн үхэр импортлоход урт хугацааны лизингийн үйлчилгээ, санхүүгийн бусад нэн таатай нөхцлийг ашиглах боломжийн талаар санал солилцох юм. Мөн ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоровтой хийх хоёр талын уулзалтаараа дээд хэмжээний айлчлал, яам болон Засгийн газар хоорондын комиссын үеэр тохиролцсон махны экспорт, Монголын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн 2 дугаар үе шат, үр тарианы шинэ сортын үр гарган авах, нутагшуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлыг ярилцахаар төлөвлөжээ.

Түүнчлэн найрсаг хамтын ажиллагаатай Болгар, Латви, Казахстан, Беларус улсын Хөдөө аж ахуйн дэд сайд нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.
0 Сэтгэгдэл
Гайгүй чадвартай, тэргэжлийн хүнтэй яваарай даа.
Хамгийн их уншсан