Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Удирдах түвшний эмэгтэйчүүдийн тоог өсгөх хэрэгтэй гэнэ
Сүүлийн 20 жилд удирдах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь  эрхбиш өссөн ч гэсэн хангалттай хэмжээнд хүрээгүй гэж үзээд Олон улсын хөдөлмөрийн байгууллага энэ түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог өнөөгийнхөөс таван хувиар өсгөх хэрэгтэй гэсэн байна.
“Удирдлага болон бизнес дэх эмэгтэйчүүдийн үүргийг дээшлүүлэх” судалгаагаар бол дэлхийн 108 орноос 80-д нь өнгөрсөн 20 жилд эмэгтэйчүүдийн удирдлагад эзлэх хувь нэмэгджээ.
“Манай судалгаанаас үзэхэд хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоо ингэж өсч байгаад дэлхий дахины эдинй засгийн өсөлт, ур чадварын өрсөлдөөн гол түлхэц болж байна. Байгууллага дахь болон дээд удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо ихэсч байгаа нь нааштай үр дүн. Гэхдээ ажлын байранд, ялангуяа удирдлагын түвшинд хүйсийн тэгш бус байдал арилахад урт зам туулах хэрэгтэй болох нь” гэж Ажил олгогчдын сонирхол дахь үйл ажиллагааны товчооны тэргүүн Дебора Франс-Массэн хэлж байна.
Өнөөдөр дэлхийн томоохон корпорациудын удирдах албан тушаалд эмэгтэйчүүд дөнгөж тав түүнээс бага хувь эзэлж байгаа юм. Хэдхэн оронд ийм компаниудын удирдах зөвлөлд эмэгтэйчүүд 20, түүнээс илүү хувь эзэлж байна. Эмэгтэйчүүд компаниудын удирдах зөвлөлийг даргалдаг  хамгийн өндөр хувьтай  орноор Норвеги орж 13,3 хувьтай байгаа бол хоёрдугаарт Турк 11,1 хувьтай байна.
Харин удирдах зөвлөлд эмэгтэйчүүд олноор оролцдог орноор Ямайка 59,3 хувь байгаа бол Йеменд ердөө 2,1 хувь байна.
АНУ энэ 108 орноос 42,7 хувьтайгаар 15 дугаарт жагсч байгаа бол Их британи 34,2 хувиар 41, ОХУ 39,1 хувиар 25 дугаар байрт орж байна. Азид бол Филиппин 47,6 хувиар 4, Монгол 41,9 хувиар 17 дугаарт орж байна. Африкт Гана 39  хувь байж 39 дүгээрт, Ботсван 38,6 хувиар 28 дугаар байрт жагсчээ. Харин Латин Америкт Колумбад компаниудын удирдах зөвлөлд эмэгтэйчүүд 53,1 хувь эзэлж дэлхийн улс орнуудын жагсаалтын хоёрдугаар байрт орж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан