Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Р.Эрдэнэбүрэн улирч ажиллана

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Р.Эрдэнэбүрэн улирч ажиллана.

Р.Эрдэнэбүрэнг уг албант тушаалд томилсон Засгийн газрын хуралдааны өмнөх шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг “Яамных нь сайдтай зөвшилцөлгүй томиллоо” хэмээн эсэргүүцэж, уг томилгоог цуцлуулахаа мэдэгдэж байсан юм. Гэвч УИХ дахь намын бүлгүүд болон намын дарга нар Ерөнхий сайдтай зөвшилцсөний үр дүнд Р.Эрдэнэбүрэнг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар яамны аппаратын хамт олонд “Засгийн газар салбарын сайдтайгаа зөвшилцөх зарчмын асуудал шийдэгдсэн тул Р.Эрдэнэбүрэн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томиллоо. Хувь хүнийхээ хувьд Р.Эрдэнэбүрэнтэй хамтарч ажиллахгүй гэсэндээ байр сууриа хэлээгүй. Аливаа салбарын асуудлыг сайдтай зөвшилцөж шийдэх ёстой гэсэн зарчим илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл хувь хүн хоорондын бус том зарчмын шийдэл байсан. Цаашид ямар ч асуудал зарчмаараа явах учиртай. Энэ салбарт амь нэгтэй  хамтарч ажилласнаар эдийн засгийн нөхцөл байдлыг давж гарна. Сайдын зүгээс яамны аппаратын хамт олон та бүхэнтэйгээ эв зүйтэй, зарчимтай, зөв ажиллана” гэж хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан