Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Гацууртын ордын тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын баасан гарагийн чуулган 51.3 хувийн ирцтэй эхэлж хуралдааны хамгийн том асуудал нь Гацууртын ордтой холбоотой байв. Мэдэгдэж байгаагаар 50 тонн алттай энэ ордыг ашиглах нэрийдлээр Ноён уулын сав газар дахь түүхийн хосгүй үнэт өвийг устгах эрсдэлтэй гэж эсэргүүцэх хүн олон байгаа юм. Тэднийг УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүлнэ. Тэрээр “Дэлхий дахинд Чингис хаан гэхэд Монголыг мэддэг шиг археологичдын хувьд Ноён уул гэхэд л биднийг анддаггүй. Нүдэн баримжаагаар энд 350 гаруй булш, хиргэсүүр бий” хэмээн тайлбарлалаа.  “Шударга ёс” эвслийн бүлэг энэ асуудлаар ажлын хэсэг байгуулсан, удахгүй газар дээр нь очиж танилцана хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Үүнтэй холбогдуулж тус бүлгийн дарга Н.Батцэрэг “Гацууртын үндсэн ордын талбай, археологийн үнэтэй олдвороор баялаг Ноён уулын бүсэд их ойрхон юм уу, зарим талаараа давхцалтай байдаг тухай иргэд, зарим мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл ирж байгаа. Хоёр талбайд ямар  нэг хэмжээгээр давхцал байгаа эсэхийг тодруулах, мөн хөрсний болон цэвдгийн судалгаа хийсэн эсэх, Соёлын өвийн тухай хуулийн зарим зүйл, заалт газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах шаардлагатай” гэж хэлсэн юм.
Харин УИХ-ын дарга З.Энхболд салбар яам, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тайлбарыг чуулган дээр сонсоод Г.Уянга гишүүнд зэмлэнгүй хандаж салбар яам, шалгасан хүмүүс нь үгүй гээд байхад олж илрүүлээгүй, гарт баригдахгүй олдвор яриад ажил сааруулахгүй байхыг сануулаад өнгөрөв. Юутай ч Гацууртын ордтой холбогдох төсөл анхны хэлэлцүүлгээ амжилттай давж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан