Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар Франц Улсын ПОМА группийн төлөөлөгчидтэй уулзлаа
Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой
"Шүлхий дэгдсэн тул Хүрээ цам-Даншиг наамдаар хурдан морь уралдуулахгүй"
Энхийг сахиулах ажиллагаанд 23 алба хаагч бие даасан цагдаагаар үүрэг гүйцэтгэх эрх авчээ
Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой асуудлаар хамтарсан уулзалт боллоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Нүүрснйи зах зээл ба Монголын боломж
Монголыг хөгжүүлэх, эдийн засгийг бэхжүүлэх ашигт малтмал бол нүүрс хэмээн сүүлийн үед ярих болсон. Өнөөдөр экспортын барааны 92 хувийг ашигт малтмал эзэлж буй. Экспорт нь ч хамгийн их өссөн ашигт малтмал нүүрс. Сүүлийн хоёр жилийн дотор экспортынх нь хэмжээ 49 хувиар өслөө. Монгол Улс энэ онд 30 сая тонн нүүрс олборлох төлөв бий. Үүнийхээ 25 орчим сая тонныг нь экспортолно. Дэлхийн нүүрсний хэрэглээ жил ирэх тусам улам нэмэгдсээр. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор өнгөрсөн арван жилийн хугацаанд хэрэглээ 70 хувиар нэмэгдэж, дулааны цахилгаан станцууд жилд 6.3 тэрбум тонн нүүрс хэрэглэх болжээ. Иймд өдөрт 600 мянган тонн нүүрс хэрэглэж буй тооцоо гарчээ. Ирэх жил Хятад улсад 95 цахилгаан станц шинээр ашиглалтад орно гэв.
Ингэхээр эрчим хүчний нүүрсний импорт нь 57 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байна. Цаашдаа 2015 онд урд хөршийн цахилгаан станцууд жилд хоёр тэрбум тонн нүүрс залгих дүр зураг судлаачид гаргаж буй. Мөн Энэтхэгийн нүүрсний хэрэглээ огцом нэмэгдэх болов. Тус улс нүүрс олборлолтоор дэлхийд дээгүүрт ордог. Гэвч өнгөрсөн жилийн байдлаар импортын хэмжээ нэмэгдэж, эрчим хүчний 175 сая тонн нүүрс авчээ. Үүнээс гадна жилд 30 сая тонн коксжих нүүрс импортлох судалгаа бий. Мөн Өмнөд Солонгос, Японы коксжих нүүрсний хэрэглээ өссөөр байгаа. Судлаачид эдгээр улс жилд 90 сая орчим тонн нүүрсимпортолно хэмээн үзэжээ.
Австрали, Индонез жилд 200 сая тонн нүүрс экспортолдог бөгөөд дэлхийд тэргүүлж байна. Тэдэнтэй эн зэрэгцэхээр ОХУ, ӨАБНУ, Колумби бэлтгэлээ базааж нүүрсний уурхайнуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийх болжээ. Тухайлбал, ОХУ Сибириэс нүүрс олборлох, далайн боомтуудаа өргөтгөх, шинээр байгуулах төсөл хэрэгжүүлэх болсон аж. Сүүлийн жилүүдэд Монгол, Мозамбик нүүрсний зах зээлд хурдацтай гарч ирэх төлөв бий. Гэвч манайд олон улсын бирж дээр гарах, зах зээлдээ хүргэх дэд бүтэц сул дорой хэвээр.
Мөн нүүрсээ бүрэн боловсруулж чадахгүйгээс үнэ хямд ганц зах зээлээс хараат байдалд орох эрсдэл нүүрлэсэн билээ. Иймд монголчууд эрчим хүчний нүүрс экспортолж чадахгүй байгаа. Гагцхүү коксжих нүүрсээ олборлоод уурхайгаас нь шууд хилийн боомт руу авто машинаар зөөж буй юм. Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар өнөөдөр манай экспортын коксжих нүүрсний жишиг үнэ чанар үзүүлэлт, угаасан эсэхээсээ хамаарч нэг тонн нь 270-1210 юанийн үнэтэй байна.
Монголчууд нүүрсээ угаах, боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээврийн асуудлаа шийдэж чадвал өрсөлдөх чадвар дээшилж, нүүрсний зах зээлийн шинэ тоглогч болох бололцоо бий.

0 Сэтгэгдэл