Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Агаарын бохирдлын дэд хороонд гишүүн нэмэх нь

Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ээлжит хуралдаанаараа Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудал хэлэлцжээ. Тус байнгын хорооноос гарсан санал дүгнэлтэд дурдсанаар УИХ дахь МАН-ын бүлгээс Су.Батболд, Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар нарыг, УИХ-ын гишүүн С.Оюун нар дэд хороонд орох санал тавьж. Харин “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва чөлөөлөгдөх саналаа ирүүлсэн байна. Уг дэд хороог даргалдаг Л.Эрдэнэчимэг гишүүн өнгөрсөн хоёр жилийн ажлаа байнгын хороонд тайлагнаад, Засгийн газрын гишүүд дэд хороонд харьяалагдах нь хурлын ирцэд сөрөг нөлөөтэй гэдгийг сануулж байв. Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 24.8-д зааснаар “Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалагдах байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнд тооцно” гэдэг заалтын дагуу Л.Болд гишүүн дэд хорооноос чөлөөлөгдсөн аж. Юутай ч, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд дөрвөн гишүүн нэмэх асуудлыг удахгүй парламентын чуулганаар хэлэлцэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан